Thursday, May 3, 2018

Жодын ном нь Бурхан багшийн айлдсан судар, тарнийн аймгийн номлол сургаалиас эх үндэстэй юм. "Жод буюу "таслахуйн" аймгийн номыг билэг барамидын чинад хязгаараа хүрсэн таалалын утга, бясалгал бүтээлийг олсон дээдэс нарын увьдас, ертөнцөд олдохуйяа бэрх дээдийн ном" хэмээн Жамъянгомбо бээр "Шимнусыг таслахуйн орны гүн утга тааллын зүрхэн увьдас" (མན་ངག་བདུད་ཀྱི་གཅོད་ཡུལ་ཟབ་དོན་ཐུགས་སྙིང་) хэмээх номондоо айлдсан байдаг. Бурханы шашины олон тогтсон таалалын дотроос жод лүйжингийн ном нь төвдөөр "шижэд жүд" (ཞི་བྱེད་བརྒྱུད) буюу монголоор "амарлиулагч дамжлага" хэмээх дамжлагын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болно гэж үздэг билээ. "Шижэд жүд" ёсны уг гарвал, нэрийн утга учрыг мөшгөн үзвэл урьд үеийн хүмүүс "шижэд жүд"-ийн утгийг номын ёсоор зовлонг амарлиулан үйлдэх хэмээн нэрийдсэн байх нь бий. Номын ёсоор урьд төрлөөс хураасан үйлийн үрийн эрхээр энэ насанд бие муудах, өвдөх, ядуурах, хүмүүн бусын амьтанд хорлогдох зэрэг зовлонг дав даруйд арилган, амарлиулахын утга гэж номлосон байна. Гэхдээ энэ насны зуурдын барцад саад зэргийг арилган амарлиулах төдий биш энэхүү дамжлагын гол увьдас нь билэг барамидын анхааран авлагыг голлон үйлдэхийн үүднээс бусдаас ялгамжаатай юм.

Тиймээс Падамба Санжай айлдахдаа: (སྡུག་བསྔལ་ཐམས་ཅད་རབ་ཏུ་ཞི་བར་བྱེད་པའི་སྔགས) "хамаг зовлонг машид амарлиулан үйлдэгч тарни" хэмээн Ширнэн сударт айлдсан байдгаас үүдэн нэрлэсэн гэж Тууган гэгээн Лувсанчойжинямын "Тогтсон таалал сайн номлолын болор толь" (ཐུའུ་བཀྭན་གྲུབ་མཐའ་ལེགས་བཤད་ཤེལ་གྱི་མེ་ལོང་) номонд өгүүлсэн байна. Энд нэгэн зүйлийг дурдахад Өндөр гэгээн Занабазар Монгол зон олны заяа буян, хишиг хийморийг дэлгэрүүлэх нэгэн тусгай сангийн судар айлдан соёрхо хэмээн Дөтгөөр дүрийн Банчэн богд Лувсанчойжижанцанд хичээнгүйлэн айлтгасны хариуд зохиосон гэх "Дашчарвэв" буюу "Өлзийхутгийн хурыг буулгагч" хэмээх Монголын нийт олон хүрээ хийд, хурал номын газар, лам хуврагуудын амны уншлага болсон сударт (ཞི་བརྒྱུད་བརྒྱུད་པའི་བླ་མ་བསངས) "Шижэд жүдби лама сан" гэх мөр бий. Үүнийг монголчилбоос "Амарлиулагч дамжлагын багш нар ариулму" хэмээх болно.

"Шижэд жүд"-ийн нэгэн бүрэлдэхүүн болсон "Жод" буюу "таслах" хэмээх үгийн утга нь асархуй, нигүүлсэхүй, бодь сэтгэлээр өөрийн тус хэргийг эрхэмлэхийг таслах, хоосон чанарын үзлээр орчлонгын үндсийг таслах гэсэн утгатай гэж Тууган гэгээний "Тогтсон таалал"-д өгүүлжээ. "Жод"-ийн ёсыг анх Падамба Санжай гэгээн тусгайлан Бурхан гэгээний зарлиг дээр үндэслэн үүтгэн гаргасан байна. Падамба Санжай Төвдөд гурав дахь удаа заларч ирэхдээ Жодон Соднам лам (སྐྱོ་སྟོན་བསོད་ནམས་བླ་མ) болон Марасэрбо (སྨ་ར་སེར་པོ) хоёр зэрэг хүмүүст жодын увьдасыг хайрлажээ. Жодон Соднам ламаас Мажиг Лавдонма жодын дамжлага хүртсэн байна. Бурхан багшийн айлдсан Жамбалзаржүд зэрэг сударт Мажиг Лавдонма (མ་ཅིག་ལབ་སྒྲོན་མ)-г билэг билгүүний эх дагина эмэгтэй хүний дүрээр Төвдөд заларч ирээд жодын ёсыг дэлгэрүүлнэ гэж эш үзүүлсэн байдаг. Тэр ч ёсоор Мажиг Лавдонма Төвд нутагт жод лүйжингийн номын увьдасыг түгээн дэлгэрүүлжээ. Түүнээс номын рашаан хүртэж, бясалгал бүтээлийн чинадад хүрсэн олон шавь нар гарснаас бодитой ойрын хорин нэгэн шавь нараас улбаалан одоог хүртэл жодын ёс тасралтгүй улам өргөжин дэлгэрсээр ирсэн байна. Хожим хүй сангаас гаргасан жодын зарим нэгэн увьдас ч бий гэх ба Жалтанба Самданодсэр (རྒྱལ་ཐང་བ་བསམ་གཏན་འོད་ཟེར) Мажиг Лавдонматай золгон соёрхол олсон Жалтангын жодын ёс, Догдан Нацограндол (རྟོགས་ལྡན་སྣ་ཚོགས་རང་གྲོལ)-д соёрхосон "Сонорын дамжлага гүн мөр" (སྙན་བརྒྱུད་ལམ་ཟབ) зэрэг жодын хэд хэдэн ёс бий. Богд Зонхавын гэгээнд Манзушри бурханы соёрхосон Манзушрийн номын аймагт Тойнагын адистид, жодын увьдас багтаж байсныг Ялгуусан Бэнсава гэгээнээс дамжигдан ирсэн жодын ёс одоог ч хүртэл дэлгэрсээр байгаа билээ. 

Жодын баримтлах үзэл нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй "Юүм" судар, ялангуяа "Додүдба" судар учраас төв үзэл тэр дундаа хэтрүүлэгч төв үзлийн үзэл баримтлалтай салшгүй холбоотой юм.

Жодын увьдасын гол мөн чанар нь билэг барамидын утгийг тарнийн ёстой уялдуулан үйлдэх бөгөөд эл увьдасын эх сурвалж нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй гурван "Юүм" судар болно. Ялангуяа гол эх сурвалж нь "Додүдба" судар юм хэмээн мэргэд бичсэн байна. "Додүдба" сударт:

རྒྱུ་རྣམས་བཞི་ཡིས་བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་མཁས་སྟོབས་ལྡན། །བདུད་བཞི་ཐུབ་པར་དཀའ་ཞིང་བསྐྱོད་པར་མི་ནུས་ཏེ། །སྟོང་པར་གནས་དང་སེམས་ཅན་ཡོངས་སུ་མི་གཏོང་དང་། །ཇི་སྐད་སྨྲས་བཞིན་བྱེད་དང་བདེ་གཤེགས་བྱིན་རླབས་ཅན། гэж гардаг.

Монголоор орчуулбал:

"Дөрвөн шалтгаанаар мэргэн хүч төгөлдөр бодьсадва

Дөрвөн шимнусд үл чадагдах бөгөөд хөдөлгөн үл чадах

Хоосоноо орших ба амьтаныг үл огоорох хийгээд

Ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх ба сайвар ажирагсад адислах" болно.

Үүний утга нь дөрвөн шалтгаан гэдэг нь хоосоноо орших, амьтаныг үл огоорох, ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх, сайвар ажирагсад адислах дөрөв болно. Хоосоноо орших гэдэг нь хоосон чанарын үзлийг бясалгах, амьтаныг үл огоорох гэдэг нь асархуй, нигүүлсэхүй, бодь сэтгэл бясалгах утга. Энэ хоёр нь амарлингуй жодын анхааран авлага болно. Ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх гэдэг нь бодь мөрийн үндэс болсон багшийг шүтэх, сайвар ажирагсад адислах гэдэг нь авралын орон чуулганы ордыг тодотгон бясалгаж, долоон гишүүнт тахил, мандал өргөх зэргийн утга болно. Энэ хоёр нь жодын анхааран авлагын бэлтгэл хэсэг болдог. Дөрвөн шимнусд үл чадагдах гэдэг нь эцсийн таслах хэмжээ, мэргэн хүч төгөлдөр бодьсадва гэдэг нь энэ увьдасын аргаар бодьсадва нар орчлон, нирвааны доройтол бүхнийг даран чадах хүч төгөлдөр болохыг үзүүлжээ.

Жодын номлол нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй гурван зүйлийн билэг барамидын аймгийн судрууд, Мажиг Лавдонмагын айлдсан гадаад дэлгэрэнгүй зарлиг, дотоод увьдас, нууцын номлолын цоморлиг зэрэг, Аръяадэва гэгээн тэргүүтэй Энэтхэг, Төвдийн олон мэргэдийн "Жод чойгор" буюу "Жодын номын аймаг"-т багтах тайлбар шасдирын номлолууд, багшаас шавьд, чихнээс чихэнд дамжигдан ирсэн нийт бусын дагинасын жүд дамжлага зэргээс бүрдэнэ.

Жодын ёсны жүд дамжлагын гол судар болох "Намхай гожэд"-сударт: "чанарт ухааныг нийлүүлэх буюу огторгуйн үүдийг нээхийн тулд би хэмээн баримтлах үзлээ орхих хэрэгтэй. Түүний тулд орчлон ертөнц яаж гарав гэж бодох юм бол мунхаг сэтгэлээс орчлон гарна. Мунхаг сэтгэл юунаас гарав гэвэл өөрийн тань мунхаг сэтгэлээс үүдэн гарна. "Би" хэмээгч байхгүй байтал "Би", "Би" хэмээн хүмүүс "Би"-г гаргаж ирнэ. Ингэснээр нисваанисын гурван хор, таван хорын хүч ихэснэ. Баригч, баригдахуунаар дамжуулан хүсэл, шунал төрж, үйл үйлдэж, үйлийн үрийг хураана. Үүний үр дүнд гурван орчлонгын зовлон гарна. Энэ зовлонг арилгахыг хүсвэл чөлөө учралт эрдэнэт хүний биеийг олсон бүхий энэ үеэ өдөр ургасан од мэт маш ховор тохиол юм гэж санах хэрэгтэй. Тиймээс хүний биеийг олж авсан энэ үедээ бурханы гэгээрэлд хүргэж чадах зүйлийг зайлшгүй хийх ёстой болно. "Би" хэмээн баримтлах үзлийг мөн чанарыг танин мэдэж, түүнийг үндсээр таслах хэрэгтэй болно. Үүний тулд өөрийн бие, цогц, махбодь, төрөн түгэхүйтэй холбоотой "Би" хэмээн баримтлах үзлийг таслах хэрэгтэй болдог.

"Цогцоос ухааныг салган

Чанарт ухааныг нийлүүлж

Ухааныг номын чанарт болгох" гэж номлосон байдаг.

Жодын номын тайлбарыг ихэвчлэн бодь мөрийн зэрэгтэй уялдуулан тайлбарласан байдаг. Эхлээд бодь мөрийн зэргийн оюун судлахуй тэргүүтэн сургаалийг үзэж, дотоод сэтгэл боловсорсон цагт жодын гүн нарийн увьдасыг анхааран авч, түүнээ аглаг газар бясалгах учиртай байдаг.

Үүнийг батлан IX богд айлдахдаа: "Пад" хэмээх үсэгний "Па" нь чинад хязгаарт хүрэх билэг барамидын хөлгөнийг, "Д" нь нууц тарнийн очирт хөлгөнийг билэгдэх бөгөөд ингэснээрээ судар, тарнийн хоёр хөлгөнийг хослон орохуйн утгийг гаргаж байгаа юм. Зарим хүмүүс жод лүйжинг зөвхөн биеийн өглөг төдийд ойлгодог. Биеийн өглөгөөр буян хураадаг ч тэр төдийгөөр "жод" хэмээх ойлголтыг хязгаарлаж болохгүй. Бид буяны болон билгүүний гэх хоёр чуулган хураахыг эрхэмлэх хэрэгтэй. Жодын бясалгалын арга нь ухаан, бие хоёрыг салган, биеэ дээд зочидод тахил, доод зочидод юу хүссэн бүгдийг өглөгт өргөнө. Билгүүний чуулган нь жодыг уншиж буй бодьгал, өглөгийн орон, тахилын эд гурвыг цөм нэрийн төдийд бүтсэнээс бус тоосны төдийд ч өөрөө бүтээгүй хэмээн үзэх хоосон чанарын онолтой холбох учиртай. 

Цагын уртад жодын номлол сургааль нь зарим нэгэн жодын дамжлагын үедээ жинхэнэ ёсоор нь бүрэн төгс номлогдож чадаагүй юм уу өөр зүйлтэй холицолдсон, зарим нэгэн өөр өөр урсгалын номлолын дагуу үзэл баримтлал нь өөрчлөгдсөн зүйл бас байна гэж Тууган гэгээн тэмдэглэжээ.
Зураг: Жодын ном нь Бурхан багшийн айлдсан судар, тарнийн аймгийн номлол сургаалиас эх үндэстэй юм. "Жод буюу "таслахуйн" аймгийн номыг билэг барамидын чинад хязгаараа хүрсэн таалалын утга, бясалгал бүтээлийг олсон дээдэс нарын увьдас, ертөнцөд олдохуйяа бэрх дээдийн ном" хэмээн Жамъянгомбо бээр "Шимнусыг таслахуйн орны гүн утга тааллын зүрхэн увьдас" (མན་ངག་བདུད་ཀྱི་གཅོད་ཡུལ་ཟབ་དོན་ཐུགས་སྙིང་) хэмээх номондоо айлдсан байдаг. Бурханы шашины олон тогтсон таалалын дотроос жод лүйжингийн ном нь төвдөөр "шижэд жүд" (ཞི་བྱེད་བརྒྱུད) буюу монголоор "амарлиулагч дамжлага" хэмээх дамжлагын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болно гэж үздэг билээ. "Шижэд жүд" ёсны уг гарвал, нэрийн утга учрыг мөшгөн үзвэл урьд үеийн хүмүүс "шижэд жүд"-ийн утгийг номын ёсоор зовлонг амарлиулан үйлдэх хэмээн нэрийдсэн байх нь бий. Номын ёсоор урьд төрлөөс хураасан үйлийн үрийн эрхээр энэ насанд бие муудах, өвдөх, ядуурах, хүмүүн бусын амьтанд хорлогдох зэрэг зовлонг дав даруйд арилган, амарлиулахын утга гэж номлосон байна. Гэхдээ энэ насны зуурдын барцад саад зэргийг арилган амарлиулах төдий биш энэхүү дамжлагын гол увьдас нь билэг барамидын анхааран авлагыг голлон үйлдэхийн үүднээс бусдаас ялгамжаатай юм.

Тиймээс Падамба Санжай айлдахдаа: (སྡུག་བསྔལ་ཐམས་ཅད་རབ་ཏུ་ཞི་བར་བྱེད་པའི་སྔགས) "хамаг зовлонг машид амарлиулан үйлдэгч тарни" хэмээн Ширнэн сударт айлдсан байдгаас үүдэн нэрлэсэн гэж Тууган гэгээн Лувсанчойжинямын "Тогтсон таалал сайн номлолын болор толь" (ཐུའུ་བཀྭན་གྲུབ་མཐའ་ལེགས་བཤད་ཤེལ་གྱི་མེ་ལོང་) номонд өгүүлсэн байна. Энд нэгэн зүйлийг дурдахад Өндөр гэгээн Занабазар Монгол зон олны заяа буян, хишиг хийморийг дэлгэрүүлэх нэгэн тусгай сангийн судар айлдан соёрхо хэмээн Дөтгөөр дүрийн Банчэн богд Лувсанчойжижанцанд хичээнгүйлэн айлтгасны хариуд зохиосон гэх "Дашчарвэв" буюу "Өлзийхутгийн хурыг буулгагч" хэмээх Монголын нийт олон хүрээ хийд, хурал номын газар, лам хуврагуудын амны уншлага болсон сударт (ཞི་བརྒྱུད་བརྒྱུད་པའི་བླ་མ་བསངས) "Шижэд жүдби лама сан" гэх мөр бий. Үүнийг монголчилбоос "Амарлиулагч дамжлагын багш нар ариулму" хэмээх болно.

"Шижэд жүд"-ийн нэгэн бүрэлдэхүүн болсон "Жод" буюу "таслах" хэмээх үгийн утга нь асархуй, нигүүлсэхүй, бодь сэтгэлээр өөрийн тус хэргийг эрхэмлэхийг таслах, хоосон чанарын үзлээр орчлонгын үндсийг таслах гэсэн утгатай гэж Тууган гэгээний "Тогтсон таалал"-д өгүүлжээ. "Жод"-ийн ёсыг анх Падамба Санжай гэгээн тусгайлан Бурхан гэгээний зарлиг дээр үндэслэн үүтгэн гаргасан байна. Падамба Санжай Төвдөд гурав дахь удаа заларч ирэхдээ Жодон Соднам лам (སྐྱོ་སྟོན་བསོད་ནམས་བླ་མ) болон Марасэрбо (སྨ་ར་སེར་པོ) хоёр зэрэг хүмүүст жодын увьдасыг хайрлажээ. Жодон Соднам ламаас Мажиг Лавдонма жодын дамжлага хүртсэн байна. Бурхан багшийн айлдсан Жамбалзаржүд зэрэг сударт Мажиг Лавдонма (མ་ཅིག་ལབ་སྒྲོན་མ)-г билэг билгүүний эх дагина эмэгтэй хүний дүрээр Төвдөд заларч ирээд жодын ёсыг дэлгэрүүлнэ гэж эш үзүүлсэн байдаг. Тэр ч ёсоор Мажиг Лавдонма Төвд нутагт жод лүйжингийн номын увьдасыг түгээн дэлгэрүүлжээ. Түүнээс номын рашаан хүртэж, бясалгал бүтээлийн чинадад хүрсэн олон шавь нар гарснаас бодитой ойрын хорин нэгэн шавь нараас улбаалан одоог хүртэл жодын ёс тасралтгүй улам өргөжин дэлгэрсээр ирсэн байна. Хожим хүй сангаас гаргасан жодын зарим нэгэн увьдас ч бий гэх ба Жалтанба Самданодсэр (རྒྱལ་ཐང་བ་བསམ་གཏན་འོད་ཟེར) Мажиг Лавдонматай золгон соёрхол олсон Жалтангын жодын ёс, Догдан Нацограндол (རྟོགས་ལྡན་སྣ་ཚོགས་རང་གྲོལ)-д соёрхосон "Сонорын дамжлага гүн мөр" (སྙན་བརྒྱུད་ལམ་ཟབ) зэрэг жодын хэд хэдэн ёс бий. Богд Зонхавын гэгээнд Манзушри бурханы соёрхосон Манзушрийн номын аймагт Тойнагын адистид, жодын увьдас багтаж байсныг Ялгуусан Бэнсава гэгээнээс дамжигдан ирсэн жодын ёс одоог ч хүртэл дэлгэрсээр байгаа билээ.   

Жодын баримтлах үзэл нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй "Юүм" судар, ялангуяа "Додүдба" судар учраас төв үзэл тэр дундаа хэтрүүлэгч төв үзлийн үзэл баримтлалтай салшгүй холбоотой юм.

Жодын увьдасын гол мөн чанар нь билэг барамидын утгийг тарнийн ёстой уялдуулан үйлдэх бөгөөд эл увьдасын эх сурвалж нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй гурван "Юүм" судар болно. Ялангуяа гол эх сурвалж нь "Додүдба" судар юм хэмээн мэргэд бичсэн байна. "Додүдба" сударт:

རྒྱུ་རྣམས་བཞི་ཡིས་བྱང་ཆུབ་སེམས་དཔའ་མཁས་སྟོབས་ལྡན།  །བདུད་བཞི་ཐུབ་པར་དཀའ་ཞིང་བསྐྱོད་པར་མི་ནུས་ཏེ།  །སྟོང་པར་གནས་དང་སེམས་ཅན་ཡོངས་སུ་མི་གཏོང་དང་།  །ཇི་སྐད་སྨྲས་བཞིན་བྱེད་དང་བདེ་གཤེགས་བྱིན་རླབས་ཅན།  гэж гардаг.

Монголоор орчуулбал:

"Дөрвөн шалтгаанаар мэргэн хүч төгөлдөр бодьсадва

Дөрвөн шимнусд үл чадагдах бөгөөд хөдөлгөн үл чадах

Хоосоноо орших ба амьтаныг үл огоорох хийгээд

Ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх ба сайвар ажирагсад адислах" болно.

Үүний утга нь дөрвөн шалтгаан гэдэг нь хоосоноо орших, амьтаныг үл огоорох, ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх, сайвар ажирагсад адислах дөрөв болно. Хоосоноо орших гэдэг нь хоосон чанарын үзлийг бясалгах, амьтаныг үл огоорох гэдэг нь асархуй, нигүүлсэхүй, бодь сэтгэл бясалгах утга. Энэ хоёр нь амарлингуй жодын анхааран авлага болно. Ямар мэт өгүүлсэн мэт үйлдэх гэдэг нь бодь мөрийн үндэс болсон багшийг шүтэх, сайвар ажирагсад адислах гэдэг нь авралын орон чуулганы ордыг тодотгон бясалгаж, долоон гишүүнт тахил, мандал өргөх зэргийн утга болно. Энэ хоёр нь жодын анхааран авлагын бэлтгэл хэсэг болдог. Дөрвөн шимнусд үл чадагдах гэдэг нь эцсийн таслах хэмжээ, мэргэн хүч төгөлдөр бодьсадва гэдэг нь энэ увьдасын аргаар бодьсадва нар орчлон, нирвааны доройтол бүхнийг даран чадах хүч төгөлдөр болохыг үзүүлжээ. 

Жодын номлол нь дэлгэрэнгүй, дунд, хураангуй гурван зүйлийн билэг барамидын аймгийн судрууд, Мажиг Лавдонмагын айлдсан гадаад дэлгэрэнгүй зарлиг, дотоод увьдас, нууцын номлолын цоморлиг зэрэг, Аръяадэва гэгээн тэргүүтэй Энэтхэг, Төвдийн олон мэргэдийн "Жод чойгор" буюу "Жодын номын аймаг"-т багтах тайлбар шасдирын номлолууд, багшаас шавьд, чихнээс чихэнд дамжигдан ирсэн нийт бусын дагинасын жүд дамжлага зэргээс бүрдэнэ.

Жодын ёсны жүд дамжлагын гол судар болох "Намхай гожэд"-сударт: "чанарт ухааныг нийлүүлэх буюу огторгуйн үүдийг нээхийн тулд би хэмээн баримтлах үзлээ орхих хэрэгтэй. Түүний тулд орчлон ертөнц яаж гарав гэж бодох юм бол мунхаг сэтгэлээс орчлон гарна. Мунхаг сэтгэл юунаас гарав гэвэл өөрийн тань мунхаг сэтгэлээс үүдэн гарна. "Би" хэмээгч байхгүй байтал "Би", "Би" хэмээн хүмүүс "Би"-г гаргаж ирнэ. Ингэснээр нисваанисын гурван хор, таван хорын хүч ихэснэ. Баригч, баригдахуунаар дамжуулан хүсэл, шунал төрж, үйл үйлдэж, үйлийн үрийг хураана. Үүний үр дүнд гурван орчлонгын зовлон гарна. Энэ зовлонг арилгахыг хүсвэл чөлөө учралт эрдэнэт хүний биеийг олсон бүхий энэ үеэ өдөр ургасан од мэт маш ховор тохиол юм гэж санах хэрэгтэй. Тиймээс хүний биеийг олж авсан энэ үедээ бурханы гэгээрэлд хүргэж чадах зүйлийг зайлшгүй хийх ёстой болно. "Би" хэмээн баримтлах үзлийг мөн чанарыг танин мэдэж, түүнийг үндсээр таслах хэрэгтэй болно. Үүний тулд өөрийн бие, цогц, махбодь, төрөн түгэхүйтэй холбоотой "Би" хэмээн баримтлах үзлийг таслах хэрэгтэй болдог.

"Цогцоос ухааныг салган

Чанарт ухааныг нийлүүлж

Ухааныг номын чанарт болгох" гэж номлосон байдаг.

Жодын номын тайлбарыг ихэвчлэн бодь мөрийн зэрэгтэй уялдуулан тайлбарласан байдаг. Эхлээд бодь мөрийн зэргийн оюун судлахуй тэргүүтэн сургаалийг үзэж, дотоод сэтгэл боловсорсон цагт жодын гүн нарийн увьдасыг анхааран авч, түүнээ аглаг газар бясалгах учиртай байдаг.

Үүнийг батлан IX богд айлдахдаа: "Пад" хэмээх үсэгний "Па" нь чинад хязгаарт хүрэх билэг барамидын хөлгөнийг, "Д" нь нууц тарнийн очирт хөлгөнийг билэгдэх бөгөөд ингэснээрээ судар, тарнийн хоёр хөлгөнийг хослон орохуйн утгийг гаргаж байгаа юм. Зарим хүмүүс жод лүйжинг зөвхөн биеийн өглөг төдийд ойлгодог. Биеийн өглөгөөр буян хураадаг ч тэр төдийгөөр "жод" хэмээх ойлголтыг хязгаарлаж болохгүй. Бид буяны болон билгүүний гэх хоёр чуулган хураахыг эрхэмлэх хэрэгтэй. Жодын бясалгалын арга нь ухаан, бие хоёрыг салган, биеэ дээд зочидод тахил, доод зочидод юу хүссэн бүгдийг өглөгт өргөнө. Билгүүний чуулган нь жодыг уншиж буй бодьгал, өглөгийн орон, тахилын эд гурвыг цөм нэрийн төдийд бүтсэнээс бус тоосны төдийд ч өөрөө бүтээгүй хэмээн үзэх хоосон чанарын онолтой холбох учиртай. 


Цагын уртад жодын номлол сургааль нь зарим нэгэн жодын дамжлагын үедээ жинхэнэ ёсоор нь бүрэн төгс номлогдож чадаагүй юм уу өөр зүйлтэй холицолдсон, зарим нэгэн өөр өөр урсгалын номлолын дагуу үзэл баримтлал нь өөрчлөгдсөн зүйл бас байна гэж Тууган гэгээн тэмдэглэжээ.

Thursday, May 26, 2011

Дулдуйтын Данзанравжаа

Говийн ноён догшин хутагт

/ 1803 – 1856 /

Товч намтар
Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд, одоогийн Дорноговь аймгийн Өргөн суманд ядуу ардын хүү болон төржээ. Нялх балчир байхад ээж нь өөд болж, эцгийнхээ хамт айл амьтнаас юм гуйж, баян чинээлэг хүмүүст зарцлагдан амь тэжээдэг байжээ.
Нэгэн өдөр Данзанравжаа аавынхаа хамт баян айлын найранд орж, үүдэнд нь зогсож байлаа. Энэ үед бороо ихээр орж байсан гэдэг. Баян айлын гэрийн хойморт борооны дусал дусахад өрхийн тэргүүн, тарган ноён ихэд хилэгнэн уурлаж, гэрээ тойруулж хараад үүдэнд зогссон ноорхой хүүгийн дээр дусаал дусаагүй байхыг харжээ.“Энэ муу нусгайн дээр яагаад бороо ганц ч дусаагүй байдаг билээ. Гэрийн хойморт суугаа миний дээрээс ингэтлээ дусдагийн учир юу вэ” гэжээ. Үүний хариуд жаалхүү Равжаа:
Үүл нь гараад бороо орохын цагт
Үүдэн болоод хойморын ялгаа юу байх вэ
Өвчин болоод үхэхийн цагт
Хөгшин болоод залуу юуны ялгаа байх вэ гэж зургаан  настайдаа зохиосон “Хурмаст тэнгэр” шүлгээ уншиж өгчээ.

Найранд уригдан ирэгсэд түүний шүлгийг сонсоод ихэд гайхан бахархаж, хүүг өхөөрдөн хүндэлсэн гэдэг.
Тэгтэл санаандгүй явдал болж, авьяаслаг ядуу хүү Данзанравжааг ноён хутагтаар тодруулж, түвд, монгол бичиг, буддын шашны гүн ухаан, зан үйлийн номд суралцуулж эхэлжээ. Тэр авьяас билгээ түшиж 14 наснаасаа Түвдийн нэрт шүлэгч Гомбо Галданжамцын шүлэг дууллыг сонирхон судалж, Монголын олон хошуу нутгаар жуулчлан явж, түүх соёл, угсаатны зүйн элдэв сонирхолтой зүйл цуглуулж, шүлэг дуу зохиож байлаа.
Данзанравжааг монгол, түвд хэлээр нэг мянга шахам шүлэг, дуулал зохиосон гэх боловч өнөө үед 400 гаруй шүлэг зохиол нь баттай мэдэгддэг байна. Олон түмэнд ихэд алдаршсан зохиолын тоонд  “Урьхан хонгор”,  “Салж ядах сэтгэл”,  “Сэргэлэн зант Цагаанаа”,  “Духтай хурдан хүрэн”,  “Ертөнц авхайн жам”,  “Үлэмжийн чанар”,  “Ичиг ичиг” зэрэг дуу шүлэг нь ордог байна. Данзанравжаагийн сургаалийн шүлгүүдээс хамгийн өргөн дэлгэрсэн нь “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал” юм.  Дулдуйтын Данзанравжаа бол бүгчим нийгэмд сэрүүн салхийг сэнгэнүүлж, нам гүм талд яруу дууг хангинуулж, бүх нойрмог амьдралыг сэргээн долгилуулж байсан авьяас билэг төгөлдөр хүн билээ. Мөн тэрбээр яруу найрагч, зохиолч, шашны томоохон төлөөлөгч, соён гэгээрүүлэгч байлаа.

Дэлхийн энергийн төв
Говийн зүүн хэсэгт орших Дорноговь аймгийн Хамрын хийд. Энэ газрыг Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэжээ. Тус газар нь Говийн хутагт Дулдуйтын Данзанравжаагийн эх нутаг юм.
Данзанравжаа нь 1820 оноос эхлэн Хамрын хийд, Чойлонгийн хийд, Бүрдэний хийд зэргийг байгуулан 1840-өөд оноос Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд зэргийг үндэслэн барьж, “Намтар дуулах дацан” хэмээх театр, Номын сан, “Хүүхдийн дацан” нэртэй сургууль, “Гиваадин Равжаалин” нэртэй үзмэрийн сүм санаачлан барьжээ. Данзанравжаагийн уран бүтээл одоогоор мэдэгдэж байгаа 100 гаруй дуу /үүнээс нэлээд хэсэг нь уртын дуу/, яруу найраг 300 гаруй /үүний 150 орчим нь төвд хэл дээр/, гүн ухааны бүтэн боть, 10 дэвтэр жүжгийн зохиол, шашны зан үйлийн олон арван бүтээл, олон арван уран зургууд бүтээсэн Монголын их соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийн анхдагч хүн юм. Тэрээр эмэгтэй хүнийг дээдлэн хүндэлдэг байсан нэгэн.

1856 онд Данзанравжаа 53 насандаа Манж, Хятадын бодлогоор хорлогдон нас барсны дараа түүний шарилыг Балчинчойжоо лам занданшуулан Гивааданравжаалин цуглуулгын сүмд бусад эд өлгийн зүйлстэй хамт авдарлан залсан гэдэг. Харин өдгөө Дорноговь аймгийн төв Сайншанд хотод байрлах музейд нь түүний чандар хадгалагддаг юм билээ.

Хутагт Данзанравжаа 83 наслах ёстой байсан гэдэг. Гэвч өндөр насалбал, Монгол дах Манжийн удирдагч нар түүнийг хөнөөж, түүний шавь нарыг олноор нь устгаж, өв залгамжийг нь бүрмөсөн устгах байсныг урьдчилан харсан ажээ. Тиймээс Данзанравжаа амьдралынхаа сүүлийн гучин жилийг Шамбалын орныг барих үйлсээр богиносгосон хэмээн ярьдаг. Тэрбээр түүнийг дагах хойч үеийнхнийг түүнтэй хамт Шамбалын оронд уулзаж, сэтгэлийн бүрэн ариусгалд хүрэхийн тулд тус газрыг байгуулсан ч гэдэг. Тиймээс Шамбалын оронд очсон хүн бүр газраас нэгэн цагаан чулууг сонгон авч овог нэрээ шившин үлдээдэг юм билээ. Ингэснээр тус газар ирснээ дуулган бүртгүүлж байгаа хэрэг хэмээн нутгийн олон билэгдэнэ. Зөвхөн Догшин Хутагт хийгээд түүний шавь нарын үр хойч, тэдгээртэй ямар нэгэн байдлаар холбоотой хүн л тус газарт очдог гэдэг. Харин очих ёсгүй хүмүүс нь яагаад ч юм тэр газар хүрдэггүй гэдэг юм билээ.

Тэрхүү Шамбалын оронд нэвтэрснээр энергийн төв хэмээх тэр газарт хүрнэ. Тэнд очсон хүмүүс газар хөлбөрөх нь хөлбөрч, хөл нүцгэн алхалж өөр өөрийнхөөрөө энергийг авна. Хойхно талд нь байх овоон дээр гарч мөн л гараа алдлан өргөж энерги авахын зэрэгцээ “Үлэмжийн чанар” гэх Данзанравжаагийн зохиосон дууг бадаг алдалгүй дуулах ёстой юм.

Догшин ноён хутагт Данзанравжаа нууц тарнийн эрдмийг гарамгай эзэмшсэн байсан нэгэн бөгөөд хатуу хар архийг үлээгээд ус болгочихдог ид шидтэй хүн байсан гэдэг. Тиймээс тэнд гарсан хүн бүр архи өргөж, хүслээ шившин, гэр бүлийнхэндээ энерги шингэсэн архийг хадгалан авдаг гэдэг.
Говийн ноён хутагт 1803 онд төрж 53 наслахдаа нэг хүн битгий хэл нэлээд хэдэн хүн хийж болохуйц бvтээлийг туурвисан гэж үздэг.
Эдгээр хийдүүдийг говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа үүсгэн байгуулсан бөгөөд эдгээр хийдүүдийн байршил нь зөв гурвалжин хэлбэртэй юм байна. Энэ газар нь хүн төрөлхтөнд био энерги өгөх, хүний оюуны болон биеийн ядаргааг тайлах энерги эрч хүчийг сэргээх давтагдашгүй увидаст газар юм. Цагаан толгойн хийдэд монголын анхны дуулалт жүжиг болох Данзанравжаагийн "Саран Хөхөө" жүжиг анх тоглогдож байжээ.

Уран бүтээл

Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнт царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч
Хөхөө шувууны эгшиг шиг
Хөөрхөн эелдэг үг чинь
Хүүрнэн суухад урамтай
Хөөрхөн аальт мину зээ.

Учирмагц сэнгэнэсэн
Уран голшиг бие чинь
Угаас хамт бүтсэн
Улаан зандан үнэр шиг
Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадмын дундаас дэвэрсэн
Балын амт адил
Баясгалант ааль чинь
Бахдаж ханашгүй
Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд
Хүссэн хэргээ бүтээгээд
Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт
Хөлгүй жаргалангийн далайд
Хөвж хамт жаргая аа

Сургааль

Өглөө болгон эртлэн босч
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно
Оройн бүхэн нэгийг санаж
Одот eртөнцийг хүндэтгэн харж бай
Эрхэст гариг үзэсгэлэнт сүлдээрээ
Үүрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэгдэлгүй дэгжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно
Ухаант хүн та хаа ч явсан
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр та
Бат түвшин явах болно
Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруухан инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн урт удаан наслахын
Өлзий буян бүрдэх болно


Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ачлахын дээдээр ачлууштай нь
Ээж, аав, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав
Яруу төгс сурууштай нь
Яриа, дуу, хөгжим гурав

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь
Билэг, ухаан, чадал гурав

Бадарч дээшлэхийн үндэс нь
Сэрэх, санах, тэмүүлэх гурав
Баларч дордохын тэмдэг нь
Унтах, мартах, тэрслэх гурав

Ажиллах цагийн хэмнэл нь
Өглөө, өдөр, орой гурав
Амьдрах цагийн хэмжээ нь
Балчир, идэр, өтөл гурав

Мөчид хоосны жишээ нь
Өнгө, мөнгө зэрэглээ гурав
Мөнх бусын дохио нь
Өтлөх, элэх, буурах гурав

Ажил бүтээхийн эрэмбэ нь
Мэдлэг, чадвар, дадал гурав
Аливаа шинжээс эрхэм нь
Мэргэн, түргэн, даамай гурав

Тэтгэх горимын эх нь
Наран, саран, хайр гурав
Тэжээх шимийн үндэс нь
Гал, ус, газар гурав

Үйл бүхнээс эрхэм нь
Бодох, туурвих, дэмжих гурав
Үнэн бүхний туйл нь
Төрөх, орших, үхэх гурав


Аяа, уул олон боловч хэмээх сургааль

Аяа, уул олон боловч Гандирс мэт уул цөөн
Мод олон боловч зандан мэт үнэртэй мод цөөн
Араатан олон боловч барс мэт хүчтэй нь цөөн
Шувуу олон боловч тогос мэт шувуу ховор
Эрдэнэ олон боловч индранил мэт эрдэнэ цөөн
Морь олон боловч хүлэг мэт сайхан нь цөөн
Сэтгэл олон боловч буянт сэтгэл мэт сэтгэл цөөн.

Гандирс уул гайхуулавч Сүмбэр уулнаас доор болой
Зандах үнэртэй боловч галбарваасыг яаж гүйцэх вэ?
Барс эрхэлэвч арсланд хаанаас хүрэх вэ?
Тогос өнгөтэй боловч гарьдаас доор буй
Индранил мэлтэрсэн өнгөтэй ч чандманьд хаа хүрэх вэ?
Хүлэг хурдан боловч морины хаан балха лугаа адил бус
Буянтай сэтгэл сайн боловч бодь сэтгэлд хаа хүрэх вэ?

Бас хаан олон боловч Чакравадийн хаан мэт хаан цөөн
Их дуутан олон боловч луу мэт дуутан цөөн
Чимэг олон боловч таван зүйлийн эрдэнийн чимэг мэт чимэг цөөн
Амраг олон боловч Гинарын охин мэт сэтгэлийг булаагч нь цөөн
Эм олон боловч намжил арүр мэт эм бэрх
Өнгө олон боловч сар мэт тунгалаг нь цөөн

Чакравадийн хаан гайхуулавч хурмасыг хаа гүйцэх
Луугийн дуу их боловч Эсэруагийн эгшигт хаа хүрэх
Таван зүйлийн эрдэнийн чимэг сайхан боловч ичгүүр мэдэх мэтийн чимэг бэрх
Гинарын охин сайхан боловч гурван эрдэнэ мэт итгэмжтэй нь бус
Намжил арүр сайн боловч орхоодой мэт нь бус
Солонго дуртавч галын гэрэл мэт дуртмал бус
Сар тунгалаг боловч нарны гэрэл мэт түгээмэл нь бус

Дөрвөн улирал

Хавар. Өсөх цаг
Эсэргэн хавар цагийн дохио ирэхэд
Эгшиглэн донгодогч олон шувуу жиргэлдэн
Ээлжлэх цагийн эргэлтийг мартаад
Эгүүрд байгаа хэлбэртэй байдаг л.

Энхрийлэн өсгөсөн аав ээжийн хайранд
Эрхэлж өссөн жаргалдаа ташуурч
Элдэв наадам тохууныг даган явсаар
Эргээд ирэх дөрвөн далайн жамыг эс мэдэв л.

Зун. Идэр цаг
Жаргалтай дэлгэр зуны гурван сард
Жигдлэн ургасан таван өнгийн бадам найгалзаад
Жигүүртэн олон шувуу нуурын дунд цэнгэхэд
Жавартай өвлийн хүйтнийг мартана л.

Захирч сургагчдын сургаалыг огоороод
Зальхай найман номыг даган явсаар
Завдлага үгүй дөрвөн далайн
Жамыг эс мэдэв л.

Намар. Өтлөх цаг
Намрын хонгор салхи ирэхэд
Навч цэцгийн дуртмал өнгө нь сулраад
Найгалзах олон цэцгийн үр жимс нь автаад
Нарны дулаан илч нь буурна л.

Найртай багын омгоор
Найдангуйн таван хорын эрхэнд хучигдаж
Найман чөлөөт хүмүүний биеийг олсноо
Насны идрийн цогоор нөгцөөв л.

Өвөл. Өнгөрөх цаг 
Хөх өвлийн дохио ирэхэд
Хөвчийн өндөр дээгүүр нь цас будраад
Хүйтэн жаварлавч салхины эрчим чангараад
Хөвчин дэлхийн өнгө нь буурна л.

Хүний биеийн шүтээн улмаар
Хөгшрөөд өтлөхийн хэрд
Хүчин ба оюун билиг сулран хомстож
Хүчтэй үйлийн эрхийг дагана л ...


Уул мэт оргил

Уул мэт оргил бол
Хангайн бараа юм.
Хангайн мод олон ч
Жимстэй нь нэг хоёр.
Хамаг амьтан олон боловч
Халамжтай хань нэг хоёр.
Замын тоос гарвал
Зандан хүрний тоос юм.
Залуу бага насанд
Зальхай явдал ичгүүр юм.
Хиймэл хадаг зөөлрөвч
Бурханы яндар болдог юм.
Хиртээгүй зөөлөн цаас ч
Номын дэвсгэр болдог юм.
Нарнаас наагуур хөшиглөсөн
Үүл чамайг яах вэ?
Насны багад ханилсан
Үүнийхээ сэтгэлийг яах вэ?
Хариас ирэх шувууны
Дуу нь янзтай.
Хайртнаас салах хүний
Сэтгэл нь янзтай.

Sunday, April 24, 2011

БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам:Багшийг шүтэх ёсон

 Жинхэнэ гарын авлагаар шавийг сургах дараалал Энэ нь хоёр хэсэгтэй:
1. Багшийг шүтэх ёс
2. Багшийг ёсчлон шүтсэн шавь хэрхэн суралцах тухай

А. Багш шавийн барилдлага бол гэгээрлийн үндэс
Багшийг хэрхэн шүтэх тухай хоёр хэсгээр тодорхой тайлбарлана:

1. Ойлголт өгөхийн тулд дэлгэрэнгүй өгүүлэх
2. Бясалгах журам
  1. Ойлголт өгөхийн тулд дэлгэрэнгүй өгүүлэх
Адишагийн Гол агуулгын дээж-д:

Их хөлгөний бүлд багтсан хүн
Эрхэм багшид өөөрийгөө даатгадаг
хэмээсэн.

Мөн Долбагийн эмхэтгэсэн Бодовагийн сургаал зохиолд:

Гэгээрлийн багшид үнэнч байх нь бүх гарын авлагын гол утга учир юм.
гэсэн байдаг.
Шавь ямар нэг эрхэм чанарыг эзэмших, алдаа дутагдлаас салахаас эхлээд аливаа сайн сайханд хүрэх нь гагцхүү гэгээрлийн багшаас хамаардаг. Тиймээс юуны түрүүнд багшийг шүтэх ёстой. Бодисадвагийн эрдэм мэдлэгийн чуулбар-т ийн өгүүлжээ:
Товчоор хэлбэл, бодисадвагийн үйл хэрэгт суралцах, түүнийг төгс эзэмших, улмаар төгс чанарын туйлд хүрэх. Мөн зам мөрөөр төвшин ахиж, тэвчээр, бясалгалын төвлөрөл, шууд танин мэдэхүйг эзэмших, үзсэнээ хэрэгжүүлэх, энэ бүхнийг эцсийн зорилгод чиглүүлэх болон гэгээрлийн төвшний эрхэм чанарыг эзэмших хийгээд бүрэн гэгээрэх нь зөвхөн багшаас шалтгаалдаг. Багш бол энэ бүгдийн үндэс, тэрээр дээрх чанаруудыг соёолуулна. Багш бол тэр бүхний эх булаг, дээрх чанарууд түүнээс л ундарна. Багш тэдгээр чанаруудыг хөгжүүлнэ, улам аривжуулна. Багш бол энэ бүхний тулгуур нь, нөхцөл нь билээ.
Мөн Бодова энэ тухай хэлэхдээ:

Төгс нирваанд хүрэхэд багшаас илүү хэрэгтэй зүйл үгүй. Эгэл жирийн амьдралд ч багшгүй бүтэх юм байдаггүй. Гэтэл муу төрлөөс дөнгөж ирчихээд огт мэдэхгүй замаар багшгүй явж болох уу?
хэмээсэн байдаг

а. Шүтвэл зохих багшийн шинж чанар
Ер нь эрхэм зарлиг болон түүний тайлбарт хөлгөн бүр өөр өөрийнхөөрөө багшийн шинж чанарыг тодорхойлсон байдаг. Харин энд гурван төвшний хүнийг Их хөлгөний зам мөрөөр хөтөлж төгс гэгээрлийн төвшинд хүргэх багшийн тухай ярих болно. Энэ талаар Судар аймгийн чимэгт өгүүлэхдээ:

Номхорсон, амгалан, амирлангуй
Эрдэм чадлаар үлэмж, хичээнгүй, арвин мэдлэгтэй
Оршихуйн мөн чанарыг ухаарсан, уран илтэгдэг
Энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой багшийг шүт.
Ийм арван сайн чанар шингээсэн багшийг шүтэх ёстой хэмээн хутагт Майдар өгүүлжээ.
Мөн өөрийн сэтгэлийг номхотгоогүй бол бусдын сэтгэлийг номхруулж чадахгүй гэж хэлсэн учир бусдын сэтгэлийг номхруулах багш эхлээд өөрийн сэтгэлийг номхруулсан байх учиртай. Харин хэрхэн номхруулдаг вэ? Зөвхөн өөрт аль хялбарыг нь дагаж, бусад эрхэм чанаруудыг оромдоод орхичихсон хүн бусдад тус нэмэр болохгүй. Харин Буддагийн сургаалыг бүхэлд нь даган өөрийгөө номхотгох хэрэгтэй. Тэр сургааль нь эрдэнэ мэт гурван заавар журам гэх нь ч бий. Сэтгэлийг номхтогоно гэдэг нь ёс зүйн заавар журам дагана гэсэн үг. Энэ тухай Аминчлан гэгээрэхүй номд:

Аргамжаа, чөдөргүй ардаг догшин
Аргамаг, эмнэг сэтгэлийн хүлэгт
Ам гай, хазаар, ташуур тааруулж
Аль хүссэнээрээ залах нь гэгээрэл
хэмээсэн байдаг билээ.

Мөн Айлдварын утгыг тодруулах бүлэг-т ийн дурьджээ:

Ёс суртахуун бол номхроогүй шавийн хазаар билээ.

Эмнэг сургагчид сайн хазаар чухал байдаг. Түүнтэй адил сэтгэл буруу мэдрэхүйд татагдаж, догшин морь шиг буруу тийшээ зүтгэхийг нь хазаарлан зогсоох ёстой. Зөв чигт хандуулдаг ёс зүйн заавар журмыг хичээнгүйлэн дагавал сэтгэл хэмээх догшин морь номхорно.
Амгалан гэдэг нь санамж, сэрэмждээ тулгуурлан зөвийг дагаж, буруугаас зайлсхийж, дотоод сэтгэлийн амгаланг олдог сэтгэл төвлөрлийн заавар журмыг эзэмшихийг хэлнэ.
Амарлингуй гэдэг нь сэтгэлээ жолоодсон амгаланд түшиглэн, үнэмлэхүй үнэнийг задлан шинжилдэг билэг оюуны заавар журам юм. Гэхдээ гурван заавар журмаар өөрийн сэтгэлийг номхотгох нь хангалтгүй. Багш хүн онолын эрдэмтэй байх учиртай. Гурван аймаг савын мэдлэгтэй байхыг  арвин мэдлэгтэй гэдэг. Донбова “Багш нь Их хөлгөнийг олонтаа судалсан, өргөн мэдлэгтэй байх ёстой, гэхдээ хүн бүрийн хэр хэмжээнд тохирсон, хэн бүхэнд хэрэг болох гарын авлага өгч чаддаг байх учиртай” гэсэн байдаг.
Оршихуйн мөн чанарыг ухаарах гэдэгт юмс үзэгдлийн  Би- үгүй мөн чанарыг ойлгосон билэг оюуны охь болсон онцгой чадвар болох үнэнийг шууд танин мэдэхүйг эрхэмлэн үздэг. Ийм чадваргүй ч гэсэн онол болон учир шалтгааны үүднээс ойлгон тайлбарладаг байх ёстой.
Харин багш хүн эдгээр чадвар, мэдлэгээр шавиасаа доогуур эсвэл адилхан байж таарахгүй, үлэмж илүү байх учиртай. Гэгээрлийн багшийн тухай цоморлиг-т энэ талаар ийн өгүүлсэн байдаг:

Өөрөөсөө доорхийг дуурайваас уруудах
Өөр шигтэйгээ зэрэгцвэл ахихгүй мухардах
Өндөрт байгааг дагавал улам дээшлэх
Өмнөө түрүүлэгчийг ямагт дагагтун.

Амгалант сэтгэл, ёс суртаалтанг
Амьтанд үлгэрлэгч гэгээн оюунтанг
Ашид дагах үлгэрээ болговоос
Аяндаа чи үлэмж сайн болноо.

Пүчүнба нэгэнтээ “Суут дээдсийн намтрыг сонсоод өөртөө илүү их зорилго тавьсан” гэжээ. Мөн Тааши “Би Радэнгийн хийдийн ахмад үеийнхнийгөөрийн үлгэр дууриалаа болгосон” хэмээн хэлсэн байдаг. Энэ дагуу өөрөөс эрхэм чанараар илүү нэгнийг үлгэр дууриал болгох нь чухал. Дээр дурьдсан номхорсон, амгалан, амирлангуй, арвин мэдлэгтэй, эрдэм чадлаар үлэмж илүү, оршихуйн мөн чанарыг ухаарсан зургаан чанар нь багш хүн өөрийгөө хөгжүүлэхэд хамаарна. Харин шавийн ой тойнд буухаар уран өгүүлдэг, энэрэнгүй, ажилдаа дур сонирхолтой, хичээнгүй дөрвөн чанар нь шавийг сургахад шаардагдана.
Энэ тухай Будда ийн хэлсэн юм:

Будда хилэнцийг усаар угаадаггүй
Бусдын зовлонг гараар арилгадаггүй
Өөрийн эрдэм чадлыг өрөөлд юүлдэггүй
Үнэн жам ёсыг таниулан гэгээрүүлдэг.

Гэгээрэгсэд бусдад эргэлзээгүй үнэний зам мөрийг зааж, араасаа дагуулдаг болохоос “хилэнцийг усаар угаах” мэтээр тусалдаггүй ажээ.
Багшийн үлдсэн дөрвөн чанарын нэг уран өгүүлэх нь номлолын утгыг ямар дарааллаар зааж шавийн ухаанд шингээхээ мэднэ гэсэн үг. Харин энэрэнгүй нь номлол зааж буй зорилго нь ариун буюу ямар нэг ашиг хонжоо, нэр хүнд горьдохгүй энэрэл, хайранд хөтлөгдөн заахыг хэлж байгаа юм. Бодова нэгэнтээ Жанавад “Лимогийн хүү минь, өдий болтол би номлол заахдаа надад хэрэг болно доо гэж бодож байгаагүй. Зовлонгүй амьтан байхгүй гэдэг үнэн шүү” гэсэн гэдэг. Багш хүн ийм л байх хэрэгтэй.
Хичээнгүй гэдэг нь бусдад туслах унтрашгүй эрмэлзэлтэй байхыг хэлж байгаа юм. Ажилдаа дур сонирхолтой гэдэг бол ахин дахин заасан ч ядардаггүй, зааж сургах бэрхшээлээс халшрахгүй байна гэсэн үг.

Бодова нэгэнтээ:
Гурван заавар журам дээр үнэний ухаарал, энэрэл хоёр нэмэгдэж байж хамгийн гол таван чанар болдог. Шанзүн багш маань тийм ч их мэдлэгтэй биш, тэвчээр багатайн дээр бусдын ачийг бодно гэж байхгүй. Гэвч дээрх таван гол чанар түүнд байсан болохоор ойр тойрондоо хэрэг болдог байлаа. Бас Няндон багшид уран илтгэх чадвар огт байхгүй. Ямар нэг зүйл заахад нь бид “энэ бүхнээс ганц нь ч толгойд үлдсэнгүй” гэцгээдэг байсан ч гол таван чанар түүнд байсан тул дэргэд нь байсан бүхэнд тус болсон юм хэмээсэн.

Харин гурван заавар журмыг эзэмшээгүй, биелүүлдэггүй хэрнээ тэр тухай сайхан ярьдаг, эрхэм чанарыг шагшин магтаж амиа аргацаадаг хүн багш байж таарахгүй. Үнэндээ өөрт нь юу ч байхгүй болохоор түүний яриа хий хоосон юм. Зандан модыг магтаж хоолоо олдог хүнээс бусад хүмүүс “Чамд зандан байна уу” гэж зандан асууж сураглавал”Байхгүй” л гэж хэлнэ. Өөртөө эрхэм чанар төлөвшүүлээгүй хэрнээ дэмий баахан ярьдаг багш ийм хүнтэй яг адилхан. Бясалгалын хаан сударт энэ тухай өгүүлэхдээ:

Айсуй тэр цагийн хуврагууд
Сахил, суртлаа гадаа орхино
Сайтар мэдэгчийн дүрийг өмсөнө
Санваар, гэгээрлийг цэцэрхэл болгоно
Санадаг, хийдэг нь хол зөрнө.
гэж хэлсэн байдаг.
Сэтгэл төвлөрөл, билэг оюун, нирваан гурав ч үүнтэй адилхан болох тухай Бясалгалын хаан сударт ингэж хэлжээ:

Агар зандангийн үнэр тансагийг
Анхилах шахтал ярьдаг хүнээс
Анхилуун нь чамд шингэсэн үү гэвэл
Амьдрах арга минь эндээ л гэдэг

Өөрт байхгүй агарын үнэрийг
Өрөөл бусдад сайрхагчтай адил.
Суртал сахиж,ёгтоо нэвтрэхгүй
Сураг ярьж дүвчигнэгч ч олширно.

Судрын энэ үг сэтгэл төвлөрөл, билэг оюун, нирваан гурвууланд нь хамаатай.
Гэгээрлийн багш бол ашдын үйл хэргийн хөтөч юм. Тиймээс багшид өөрийгөө даатгахыг хүсэгчид энэ бүхнийг сайтар ухамсарлаж, дээрх шинж чанар бүрэлдсэн нэгнийг цуцалтгүй хай. Мөн бусдад замчлахыг хүсэгчид ч тэр бүхнийг ухаарч эдгээр шинж чанарыг өөртөө бүрдүүлэхийг хичээ.
Асуулт: Цагийн эрхээр дээрх бүх эрхэм чанарыг шингээсэн багш олоход хэцүү болжээ. Тийм багш олдохгүй бол яах вэ?
Хариулт: Энэ асуултад Субахугийн асуултанд хариулсан судар ийм хариу өгч байна:
         
Өрөөсөн дугуйтай хагас тэрэг
Морь хөллөөд ч ахихгүйн адил
Өөд хөтлөх багшгүй бол
Бясалгал гэгээрэлд ахих аргагүй.

Үзэсгэлэнт дээрээ ухаантай бол
Үлэмж цэмцгэр нямбай бол
Үнэн номлолыг хүртсэн бол
Үзтэл түүнээ дээдлэсэн бол

Гэгээрэх замдаа итгэлтэй бол
Гэмгүй дөлгөөн ч зоригтой бол
Хэл яриа цэцэн бол               
Хэнээс илүү энэрэлтэй бол

Өлсөж цангахад энэлдэггүй бол
Өвчин шаналалд сөхөрдөггүй бол
Өрөөлийн тусыг мартдаггүй бол
Өгөөмөр ариун сэтгэлтэй бол

Буруу номд ороогүй бол
Гурван эрдэнэд сүсэгтэй бол
Ноттой хэлэхэд тэр нэгэн
Номын нөхөр лав мөөн.

Дээр өгүүлсэн эрхэм чанартныг
Дэлхийн будангуйгаас олох амаргүй ээ
Дээд чанаруудын хагастай нь нэгэн
Дэргэд учирвал хувь ерөөл өө.

Барагтай таарахгүй эрхэм чанарууд
Багахан байлаа ч бүү алгас
Баганхи тал нь ч, наймны нэг нь ч
Байдаг л юм бол нууц тарниар нөхөрлө өө.

Энэ бол бүрэн төгс шинж чанарын ядаж наймны нэгийг эзэмшсэн байх ёстой гэсэн үг.    Долбагийн эмхэтгэсэн Бодовагийн сургаал-д “Багш ч гэсэн ийм л байх ёстой” гэж Адиша хэлсэн хэмээн тэмдэглэжээ. Энд тодорхойлсон бүх шинж чанаруудыг төгс бүрэлдүүлэх хэцүү, хялбар алин боловч багш хүн ядаж наймны нэгийг нь эзэмшсэн байх хэрэгтэй.

б. Багшийг шүтэх шавийн шинж чанар
Арьядэвагийн Дөрвөн зуут-д:

Шударга, ухаалаг, дур сонирхолтой бол
Гэгээрэл дүүрэх сав болно
Багш, шавь алин нь ч биесүүдээ
Баалах, өөлөх ч бас л цээртэй.

Хутагт Арьядэва ийм гурван чанартай хүнийг номлол сонсож болох шавь хэмээн тодорхойлжээ. Дээрх гурван чанар бүрдсэн хүн багшийн эрхэм чанарыг сайн зүйл гэж хүлээж авахаас бус алдаа гэж үздэггүй. Мөн тэр хүн шавийн эрхэм чанарыг ч зүй ёсоор хүлээн зөвшөөрнө. Харин шавийн шинж чанар бүрдээгүй хүн номлол заах багш нь хэдий өө сэвгүй байлаа ч өөрийн буруугаас гэмтэн мэт үзэх эсвэл бүх алдаа дутагдлыг нь зөв зүйтэй мэт ойлгох явдал бий гэж Чандракирти тайлбартаа өгүүлсэн байдаг. Тэгэхээр бүр шину чанар бүрдсэн багш таарсан ч түүнийг олж танина гэдэг хэцүү, үүнээс үүдээд шавь өөртөө дээрх чанаруудыг шингээсэн байх ёстой.
Нэг талыг барьж туйлшрахгүй байхыг шудрага гэнэ. Хэрэв туйлширвал түүндээ хөтлөгдөн зөв зүйтэй талыг олж харахгүй, багш сайн зааж сургасан ч утгыг нь ухаарахгүй. Бхававевика өөрийн Төв үзлийн мөн чанар бүтээлдээ:

Туйлширвал сэтгэлийн гэмд автагдаж
Амгаланг огт ойлгож чадахгүй
гэсэн байдаг.

Өөрийн үзэл бодолдоо хэт баригдаж, бусад сургаал номлолыг үзэн ядахыг туйлшрах гэдэг. Ийм хандлага өөрт чинь байгаа эсэхийг ажиглаад өөрчлөх нь зүйтэй. Энэ тухай Бодисадвагийн гэгээрэлд хүрэх сударт:
Хувийн үзэл бодлоосоо салж, номлогч, багш нарынхаа сургаал зохиолд уусан орж, сүсэглэ хэмээсэн.

Асуулт: Ингээд л боллоо гэж үү?
Хариулт:  Туйлширдаггүй байж болно, гэхдээ зөв сургаал номлолыг буруугаас нь гарцаагүй ялгах оюуны чадваргүй бол шавь болж чадахгүй учир тэр хоёрыг ялгаж чадахуйц ухаалаг байх ёстой. Хэрэв ухаалаг бол хэрэггүйг нь орхиж, хэрэгтэйг нь дагадаг.
Асуулт: Энэ хоёр чанар байхад л хангалттай юу?
Хариулт: Хэдийгээр дээрх чанаруудыг агуулж байлаа ч сургаалт үлгэр сонсож байгаа мэт зүгээр сууснаар номлол сонсох шавь болж чадахгүй. Маш их идэвхи зүтгэл гаргах ёстой.
Чандракирти өөрийн тайлбартаа эдгээр чанарууд дээр номлол болон багшийг хүндэтгэх, сэтгэлээ зориулах хоёрыг нэмээд шавийн таван чанар гэж тодорхойлжээ.
Мөн эдгээр таван чанарыг хураавал дөрөв болно:

1. номлолд дур сонирхолтой
2. сонсоход сэтгэлээ зориулах
3. номлол болон багшийг хүндэтгэх
4. буруу сургаалыг орхин зөвийг нь дагах

Энэ дөрвийг саруул ухаанаар зохицуулж, төв шудрага зангаар зөрчлийг давдаг.
Багшид өөрийгөө даатгах шавийн дээрх шинж чанар өөрт гүйцэд бүрдсэн эсэхийг шинжигтүн. Бүд бүрдсэн бол баярлахаас өөр аргагүй. Хараахан бүрдээгүй бол хойшдоо бүрдэх нөхцөл бий болгохын тулд шавийн үндсэн шинж чанаруудыг мэддэг байх ёстой. Мэдэхгүй аваас өөрийгөө шинжиж чадалгүй агуу сайхан боломжоо алдахад хүрнэ.

в.Шавь нь багшийг шүтэх ёс
Шавьд байх чанаруудыг шингээсэн нэгэн дээр дурьдсан ёсоор тухайн хүнд багшийн шинж чанар буй эсэхийг сайн шинж. Тоочсон шинж чанарыг өөртөө шингээсэн бол түүнээс номлол сургаал сонсож болно. Гэвш Долбова, Санпүва хоёр багшийг шүтсэн өөр өөр намтартай байдаг. Санпүва олон багштай, тэр хэрээр янз бүрийн сургаал сонсдог байж гэнэ. Тэгэхэд нөхөд нь авчихаар юм алга гэцгээн ундууцахад Санпүва “Та нар юу ярина вэ? Би хэрэгтэй хоёр зүйл мэдэж авлаа” гэсэн гэдэг.
Харин гэвш Долбова таваас хэтрэхээргүй цөөхөн багштай байсан юм. Бодова, Гомборинчэн нар энэ хоёрын алин нь сайн болохыг хэлэлцээд “Ухаан тэлээгүй нөхцөлд багшаасаа зөвхөн дутагдал олж хараад сүсэг төрөхгүй. Сүсэг төртлөө их удна, тэгэхээр гэвш Долбовагийн багшийг шүтэх ёс нь илүү зохимжтой тул түүний ёсыг баримталъя” гэж шийджээ. Энэ тун зөв шийдвэр, уг ёсыг дагаарай.
Багшаас номлол, сургаал хүртэнэ гэдэг бол ерөнхий ойлголт. Харин бүрэн гарын авлагаар сэтгэл оюуныг жолоодох багшийг шүтнэ гэдэг онцгой зүйл билээ.

1| Багшийг шүтэх санаа бодол
Үүнийг гурван хэсгээр тайлбарлана:

  1. Багшийг шүтэх ерөнхий хандлага
  2. Гол үндэс болох сүсгийг бататгах
  3. Багшийн ачийг дурсан санаж бишрэх
а| Багшийг шүтэх ерөнхий хандлага  
Гол модон байгуулах судар-т багшид хүндэтгэлтэй хандах есөн хандлага бий хэмээн заажээ. Тэдгээр нь багшийг шүтэх гол санааг агуулах бөгөөд хураангуйлбал дөрвөн зүйл болдог.

  1. Дуулгавартай хүү мэт хандлага.  Өөрийн зоргоор явахаа больж, багшийн удирдлагад бүрэн орно. Дуулгавартай хүүхэд аливааг өөрийн зоргоор хийдэггүй. Эцгээсээ зөвлөгөө хүсэж, хэлсэн үгийг нь дагадаг. Үүнтэй адил багшаас зөвлөгөө хүсэж бай. Энэ цагийн гэгээрэгсдийн бясалгал судар-т:
Шавь өөрийн буруу дадал бүхнээ орхиж, багшийн зөвлөгөөг дагадаг.
эсэн байна. Гэхдээ багшийн шинж чанар бүрдсэн нэгнийг л дага, барагтайхан нэгэнд дөрлүүлж болохгүй гэж сануулжээ.

  1. Эвдрэшгүй алмааз мэт хандлага. Шулам болон буруу санаатан багшаас нь салгаж чадахааргүй ижилсэж, номын нөхөр болно. Дээрх сударт энэ тухай ингэж өгүүлжээ:
Улааныг үзээд урваж, шарыг хараад шарвалзахыг цээрлэ.

  1. Хөдлөшгүй газар мэт хандлага. Багшийн оноосон ажил, үүрэгт хариуцлагатай хандана. Ямар ч үүрэг өгсөн халширч, шантарч болохгүй. Бодова бээр Жанавагийн шавь нарт хандан:
Та нар миний багш шиг бодисадватай учирч хэлснийг нь дагаж яваа чинь           хувь заяа шүү. Өгсөн үүргийг нь дарамт биш шагнал гэж бодоцгоо.
хэмээсэн юм шүү.

  1. Үүрэгтээ хариуцлагатай хандах. Энд зургаан төрлийн хандлага бий.
а.  Ямар ч зовлон тохиолдсон ажрахгүй байхыг хүрээлсэн уулс мэт хандлага гэнэ. Жанаваг Рүгвад очиход бясалгагч Гомбо Ёндонбар хүйтэнд зутарчихсан байжээ. Тэгээд Шоннүдагва эрхэм дээр очдог юм билүү гэж асууж гэнэ. Тэгэхэд нь Жанава “Үлэмж тансаг ордонд өдий болтол налайж суусан. Одоо шиг Их хөлгөний багшийг шүтэн, номлол сонсож байгаа ийм боломж дахин гарахгүй, хаашаа ч битгий яв” гэжээ. Уг хандлагыг дээрх маягаар ойлгох нь зүйтэй.

б. Өөрийн муу үйлийн үрийг эдлэвч огт гутрахгүй байхыг зарц мэт хандлага гэнэ. Адиша орчуулагч нарын хами Занд ирээд шавар шавхайтай газар буужээ. Тэгэхэд Донбова хамаг хувцасаа урж шавхайг цэвэрлээд хаа нэгтэйгээс хуурай цагаан шороо авчран дэвсэж суудал зассан аж. Мөн Адишагийн өмнө Мандал хийж тавьжээ. Тэгэхэд Адиша “Хөөх, чам шиг шавь Энэтхэгт л байдаг юм” хэмээн уулга алдсан гэдэг.

в. Аливаа ихэрхэл, бардам зангаа сайн дарж, өөрийгөө багшаас доогуур тавихыг бараа бологч мэт хандлага гэнэ. Гэвш Донбова “ Бардам зангийн сайраас эрхэм чанарын булаг ундрахгүй” гэсэн юм. Мөн Жанава “Урин цаг ирэхээр эхлээд уулын орой ногоорох нь уу, бэл нь ногоорох нь уу хараарай” гэж хэлсэн байдаг.

г. Багшийн өгсөн халширмаар хүнд,хэцүү ажил үүргийг баяр хөөртэй гүйцэлдүүлэхийг хөлөг мэт хандлага гэнэ.
д. Багш загнаж, зэмлэсэн ч уурлахгүй байхыг нохой мэт хандлага гэнэ. Багш Долүнба бурханч гэвш Лхасог таарах болгондоо загнадаг байжээ. Нэг удаа Лхасогийн шавь Нягмова Долүнба багшид нь уурлаж байхыг хараад “Таныг загнаж байгааг ойлгож байна уу?” гэж асуухад “Би ингэж загнуулах тоолондоо Хэрүга бурханы хүчийг олж авдаг” хэмээн Лхасо хариулсан гэдэг. Мөн Билэг оюуныг төгөлдөржүүлэх найман мянган бадагт сударт:

Багш нь шавиа загнаж, тоомжиргүй хандсан ч тэрсэлдэж болохгүй. харин улам бүр номлол руу тэмүүлж, сүсэглэн араас нь уйгагүй яв,
хэмээсэн байдаг.

е. Багш ямар ч ажил үүрэг өгсөн нааш, цааш явахаас залхахгүй байхыг сал мэт хандлага гэнэ.

б| Гол үндэс болох сүсгийг бататгах
Гурван эрдэнийн зулын зар сударт:
Сүсэглэх сэтгэл нь гэгэээрлийн ээж тул
Сүүгээр тэжээх мэт ухаарлаар амлуулж
Үрээ харамлах мэт зовлонгоос гэтэлгэж
Үүрдийн цэнгэлд гараас хөтөлнө.

Элэг зүрхэнд сүсэг оршиход
Эрхшээх  омог бишрэлээр солигдоно
Эд баялагт хөл болж хүргэнэ
Эрхэм буяныг гар болж хураана.

Түүнчлэн Арван чанарын судар-т ийн өгүүлсэн байдаг.

Сүсэг бишрэл нь гэгээрэлд хүргэх
Сүйх тэрэг, унаа хүлэг мөн.
Сүйхээтэй хүн үүнийг л таньж
Сүсгээ хүлэглэн дээшээ дэвжинэ.

Өчүүхэн төдий ч сүсэггүй хүмүүнд
Өөдлөх гэгээрэх хүсэл ч төрдөггүй нь
Үнс болж түлэгдсэн буурцагнаас
Үр соёолох ерөөлгүйн адил аа.

Энд сүсэгтэй, сүсэггүй хоёр байдлыг харьцуулан эрхэм чанар бүхний үндэс нь сүсэг болохыг харуулжээ.
Гэвш Донбова Адишад “Төвдөд олон бясалгагч байдаг. Харин онцгой чадвартай болсон хүн ганц ч алга” гэжээ. Тэгэхэд Адиша “Их хөлгөний их, бага эрхэм чанарын аль нь ч багшийг хэрхэн шүтсэнээс хамаарч хөгждөг. Төвдүүд та нар багшдаа жирийн хүнээс дээргүй хандаж байна. Тэгэхээр яаж ч сайн чанар хөгжих билээ” гэжээ. Мөн хэн нэгэн чанга дуугаар “Адиша, гарын авлага хайрдаач” гэхэд “ Ха,Ха, би сонсгол сайтай шүү” хэмээн хөхрөөд “Сүсэг бол миний гарын авлага. Сүсэглэ, Сүсэглэ” хэмээсэн гэдэг. Тиймээс сүсэг хамгаас чухал шүү.
Ер нь Гурван эрдэнэ, үйлийн үр, дөрвөн үнэнд сүсэглэх тухай ярьж байгаа билээ. Шавь нь багшдаа хэрхэн хандах тухай Важрананийн авшиг авах тарни- д:

Нууцын эзэн минь. Шавь нь багшдаа хэрхэн хандах вэ гэвэл Ялж төгс гэгээрсэн Буддатай адилхан хандана.

Сэтгэл зөвдөхөд зам зөвдөж
Сэвтээх садаа өөрөө ховхроно
Алдаагүй зөв дадал эзэмшиж
Амьтанд туслах бурхан болно.
гэж өгүүлсэн байдаг.

Их хөлгөний судар, номуудад багшийгаа Ялгуулсан Будда хэмээн сэтгэх хэрэгтэй гэж өгүүлдэг. Ёс зүйн судар-т ч мөн ингэж заасан билээ. Багшийгаа амьд Будда хэмээн ухамсарлахын хэрээр түүнээс дутагдал эрэхээ больж, эрхэм чанарыг нь олж харах ухаан төрдөг учиртай. Тиймээс багшийг буруу талаас нь ажиглахын оронд сайн чанарыг нь олж харах ухаан хөгжүүл. Важрананийн авшиг авах тарни-д мөн ийн өгүүлжээ:

Сайн сайхнаар нь багшийг үнэл
Саар алдааг нь байхгүй юм шиг март
Сайшаасны хэрээр л сайнаас хүртэнэ
Саараар нь дуудвал саарлыг нь л авна.

Үүнийг баримтал. Багш маш олон эрхэм чанартай байтал өчүүхэн алдаа, дутагдлыг нь анзаараад байвал оюун ухааны шидийг олоход саад болно. Багшид алдаа, дутагдал нэлээд байлаа ч бүү ойшоо. Харин эрхэм чанарт нь сүсэглэвэл оюун ухааны шидийг эзэмших үндэс болно.
Тиймээс өөрийн багшид их бага ямар нэг дутагдалтай ч түүнийг нь өөрчилдөг буруу бодлоо дар. Ахин дахин дадлуулбал тийм зан үгүй болно. Хэрвээ ингэж чадахгүй, эсвэл буруу санаандаа автан дутагдал дээр нь анхаарал төвлөрөөд байвал гэмээ наминчилж, дахин давтахгүй гэж андгайл. Тэгвэл аажимдаа ийм зан дарагдана.

Мөн багшийн ёс суртахуун, эрдэм мэдлэг, сүсэг зэрэг аль байгаа эрхэм чанарт нь анхаарал хандуулж тэр сайн талыг нь үргэлж санаж, бодож бай. Ингэж сурвал зарим нэг дутагдал байсан ч сайн чанарт нь сэтгэл төвлөрч сүсэглэхэд саадгүй болно. Жишээ авъя л даа. Чиний дургүй хүн олон сайхан чанартай ч зөвхөн алдаа дутагдлыг нь хайх сэтгэл түүний сайн талыг олж харах нүд хаадаг. Нөгөө төлөөр өөрөө олон дутагдалтай ч ганц нэг сайн чанараа дөвийлгөн бодсоор өөрийнхөө алдааг олж хардаггүй.
Адиша гүн ухааны хувьд мадхьямика үзэл баримталдаг, багш Серлинба нь читтаматра сакаравадийн үзэлтэй байсан юм. Үзэл онолын үүднээс үзвэл багш шавь хоёрын хооронд их бага ялгаа бий. Гэхдээ Адиша Их хөлгөнд суралцах үндсэн шат болсон гэгээрэх тэмүүллийг Серлинбагийн гарын авлагаар хөгжүүлсэн билээ. Тийм учраас түүнийг бусад багш нараасаа дээгүүр тавьдаг байсан.
Багшийг зөвхөн сайн талаас нь харж, дутагдлыг нь анзаарахгүй байх нь зүй бус ч гэлээ сурах л хэрэгтэй. Ганц шад сургаал хэлж өгсөн байсан ч ингэж хандвал зохино. Энэ талаар Нандин эрдэнийн үүл судар-т ийн өгүүлжээ:

Багшийг дагавал зөв дадал нэмэгдэж, алдаа дутагдал цөөрнө. Багш чинь их бага судалсан, мэдлэгтэй мэдлэггүй, ёс зүйгээ сахидаг, сахидаггүй ямар ч байсан Ялгуулсан Будда хэмээн бодож сур. Буддатай учирвал баярлаж, сүсэглэх тэр л хэмжээгээр багшдаа баярлаж, сүсэглэ. Багшийгаа хүндэлж, тахихын хэрээр гэгээрэлд хүрэхэд дутуу байсан буян бүхэн гүйцнэ. Салахгүй зууралдсаар байгаа сэтгэлийн гэм бүхнээс сална гэж бодвол баяр баясгалантай болно. Түүний сайн чанарыг нь дууриалал болгон, муугаас нь цээрлэж яваарай.

Мөн Хар хүн Уграгийн асуултанд хариулсан судар-т:

Хар хүн гуай. Бодисадва нар аман айлдвар сонсох болон унших хийгээд өгөөмөр чанар, ёс суртахуун, тэвчээр, зүтгэл, бясалгал, билэг оюуныг эзэмших, тэрчлэн бодисадвагийн зам мөрийн төвшинд хүрэх чуулбарыг хуримтлуулахдаа ганцхан шад гарын авлага өгсөн багшийг ч зүй ёсоор хүндэлдэг.Хэлсэн сургаалд нь хэдэн нэр томъёо, үг үсэг байна төдий тооны галавт тэр багшийг үргэлж хүнлэн тахиж, өргөл барьц өргөн дээдэлдэг. Хар рүн гуай, энэ бол багшид үзүүлбэл зохих зүй ёсны хүндэтгэлийн нэгээхэн хэсэг. Тэгэхээр бусад өргөл хүндэтгэлийн тухай ярих нь илүүц биз ээ.

в. Багшийн ачийг дурсан санаж бишрэх
Арван чанар судар-т:

Төөрч явахад олоод дуудагчаар бод
Түнэр шөнийн зүүднээс сэрээгчээр бод
Үйлэндээ живэхэд гараа сунгагчаар бод
Үнэнээс зөрөхөд дуудаж залагчаар бод

Орчлонгийн гавыг тайлсан чөлөөлөгчөөр бод
Ороосон өвчнийг эдгээсэн анагаагчаар бод
Атгаг шунал, хүслийн түймрийг
Аадрын үүл болж унтраагчаар бод
гэсэн байна.

Мөн Гол модон байгуулах судар-т идэрхэн Судхана  эрхэм гэгээрлийн багш минь намайг бүх муу заяанаас аварсан хэмээн өгүүлсэн байдаг.

Үзэхийн далайд бол усан хөлөг
Үнэнд хүрэхэд унаа хүлэг
Хүсэх диваажинд зам заах овоо
Хүй орчлонгийн чанарыг таниулагч аа.

Байсан, байгаа, байх цагуудын
Барим тавим үнэнийг заасан
Бишрэхээс бус учирч чадаагүй
Билэгтэн мэргэдэд ч хөтөлж хүргэсэн.

Зөв болгоны минь үрийг соёолуулж
Зөв мөрт нь ургуулж ачилсан
Багшийнхаа ачийг бахдах Судхана
Баярын нулимс мэлмэрүүлж байсан.

Үнтэй адил багшийн ачийг санаж яваарай. Багшийн ачийг санах бүртээ”....багш нар минь” хэмээн бүгдийх нь нэрийг тоочон, дүрийг нь сэтгэлдээ ургуулан бодож бай. Багшийнхаа дүр төрхийг төсөөлөн бодож, хэлж буй үгнийхээ утга учирт нь хамаг анхаарлаа төвлөрүүлэн дээрх мөрүүдийг чангаар уншаарай.
Түүнчлэн Гол модон байгуулах судар-т ингэж өгүүлжээ:
Багш минь Буддагийн сургаалыг номлооч
Барагдашгүй сургаалынх нь сайхныг үзүүлээч
Бодисадвагийн явдлыг ашид таниулагч
Бодолхийлж эргэлзэхгүй итгэл минь энэ.

Ариун чанаруудыг төрүүлэгч эх
Амлуулж сургаалаар тэжээгч эжий
Гэгээрэгч дээшлэхийн үүдболгонд
Гэрэлт бамбар шиг гийгүүлэн зогсоод
Гэтэлгэж бас  муугийн хорлол
Гэм нүглээс ангижруулагч билээ.

Өвдөхөөс төдийгүй өтлөхөөс гэтэлгэгч оточ мөөн
Өвчнөөс төдийгүй үхлээс аврагч хувилгаан мөөн
Рашаанаар сүрчигч ариун дээд хурмаст мөөн
Ариудсан саран, амирлахуй зүгийн наран мөөн.

Дайсныг ч гэсэн нөхөр шигээ л нөмөрлөх
Далай ертөнцөд хэнийг ч залуурдах
Даамай амгалан багшдаа үргэлж
Дандаа ингэж Судхана биширнэ.

Бодисадва надад ухаанаасаа хүртээж
Бурхны хүүхдүүдийн гэгээрэлд хүргэнэ
Бурсан хуврагууд ч шагших багшдаа
Буцалтгүй итгэлээр залбирч ирлээ.

Нарт ертөнцийг аврагч мэтээр
Намайг та хөтлөнө ч, нөмөрлөнө ч
Найрсал, зохирлыг нүд болж харуулна ч
Найдаж итгэх минь энэ л байна.

Энэ маягаар Судханагийн оронд өөрийгөө тавьж, багшийн ачийг санан дээрх шүлгийг уншиж бай.

  1. Багшийг шүтэх үйл ажил
Ашвагхоса Багшийн тавин шүлэгт бүтээлдээ:

Багштай хүний үүрэг цомхон
Баярладаг юмыг нь үйлсээ болго
Барайлгадаг юмнаас байнга зайлсхий
Баримтлах, дагах юм ердөө л энэ.

Орчлонгийн үймээнээс багшийгаа ол
Оройдоо дээдлэн заасныг нь баримтал
Оюуны шид багшаас л ундарна
Онцгойлж үүнийг Будда захисан

Товчхондоо бол багшийг баярлуулах бүхнийг хичээнгүйлэн гүйцэлдүүлж, баярлуулахгүй бүхнээс хянамгайлан цээрлэ.
Багшийг өргөл барьц өгөх, бие болон үг хэлээр өргөмжлөн хүндлэх, хэлснийг нт гүйцэлдүүлэх гурван арга замаар баярлуулдаг. Энэ тухай хутагт Майдар Судар аймгийн чимэг – тээ ингэж өгүүлсэн байдаг:

Өргөл барьц нь хүндлэл мөн ч
Заасныг нь дагавал шүтлэг мөн.
түүнчлэн:

Өнөд багшийгаа хазайхгүй дагавал
Өргөмжөөс илүү дээдлэл мөн.
гэж өгүүлдэг билээ.

  1. Өргөл, барьц өгөх. Багшийн тавин шүлэг-т:
Андгайлж шавилсан номын багшдаа
Авгай хүүхдээ ч, тэр ч бүү хэл
Амиа хүртэл өгөх нь бий тул
Агуурс хөрөнгө бол юу ч биш шүү.

түүнчлэн:

Багшдаа өргөх нь Буддад өөрт нь
Барьж өргөсөнтэй адил тэнцүү
Өглөг чинь эргээд буян болж
Өөрийн чинь чанарыг төгөлдөр болгоно.

Үүнээс гадна Лагсорва ингэж хэлжээ:

Сайн юм байсаар атал мууг нь өргөвөл тангараг доройтно. Багшийг баярлуулах сайн юм үнэхээр байхгүй бол харин гэм болохгүй.

Энэ санааг Багшийн тавин шүлэгт-д доорх байдлаар илэрхийлжээ:
Барьц өргөл өчүүхэн ч байсан
Бага гэж голохоосоо өмнө
Барагдашгүй үржихийн ерөөл бодож
Багшдаа өргөх нь буян билээ.

Өргөл өгөх нь шавийн хувьд эрхэм буян учир өгөхдөө ийм бодолтой байх нь зүйтэй. Харин багш нь өргөл, барьцанд шунах ёсгүй юм. Шарава “Өргөл барьцанд биш, сайн суралцаж буйд нь баясдаг хүнийг л багш гэнэ. Үүнээс эсрэг зан суртахуунтай бол гэгээрэлд хүргэх багш биш” гэсэн билээ.

  1. Бие болон үг хэлээр өргөмжлөн хүндлэх. Багшийгаа угааж арчих, биед нь иллэг хийх, хир буртагийг нь цэвэрлэх, дэргэд нь бараа болох нь биеэр үйлдэх өргөл хүндлэл. Харин багшийн эрхэм чанарыг нь магтан өгүүлэх нь үг хэлний өргөл хүндлэл юм.
  2. Хэлснийг нь гүйцэлдүүлэх. Өгсөн заавар сургаалийг нь зөрчилгүй гүйцэлдүүлэх явдал юм. Энэ хамгаас чухал. Төрөл туулсан цадиг-т энэ тухай өгүүлэхдээ:
Тусалсаных нь ачийг хариулна гэдэг
Хэлснийг дагаж биелүүлэх явдал мөн.

Асуулт: Багшийн өгсөн зааврыг дагах учиртай юм байна. Гэтэл шүтэж буй багш нь зам мөрөөр хөтлөх юм уу, гурван сахил зөрчих зүйл хийлгэх гэвэл яах вэ?
Хариулт: Энэ тохиолдолд Ёс зүйн судар-т заасныг баримталбал зохино. Уг номонд “Номлолоос гажуу зүйл шаардвал татгалз” гэсэн байдаг. Мөн Нандин эрдэнийн үүл судар-т “Багшийн сургаал зөв аваас түүнийг нь дага, харин буруу бол бүү дагагтун” гэжээ. Тиймээс буруу гарын авалагыг нь дагаж болохгүй. Энэ тухай Төрөл туулсан цадиг –ийн арван хоёрдугаар хэсэгт тодорхой өгүүлсэн байдаг.
Гэхдээ үүгээр шалтаглан багшдаа сүсэггүй, хүндэтгэлгүй хандаж, муулж болохгүй. Харин чухам ямар шалтгаанаар багшийн зааврыг зохих ёсоор нь дагахгүй болсон өөрийн байр сууриа тайлбарлах хэрэгтэй. Энэ тухай Багшийн тавин шүлэг-т:

Үндэс, зохирлыг хангаагүй учраа
Үгээр илэрхийлж тайлбар хийж бай
гэдэг.

Ингээд эв зүйгээ олсон цагтаа номлолд хөтлөх багшийн зааврыг хичээнгүйлэн дагаж, биелүүлэх нь чухал. Энэ тухай хутагт Майдарын Судар аймгийн чимэг-т өгүүлэхдээ:

Багшийг дээдэлж шүтнэ гэдэг
Барьц бэлэг зөөхийн нэр биш
Баримтлал хэмээсэн ном журмыг нь
Баттай сахихыг л хэлсэн хэрэг ээ.

Бодова нэгэнтээ:

Ананда Буддад бараа болон явж байхдаа түүний зөвшөөрөөгүй хувцсыг өмсдөггүй, Буддагийн үлдээсэн хоолыг иддэггүй байсан. Гэнэт Буддатай уулзах болвол “Багшийгаа хүндэтгэе” хэмээн зөвшөөрөл авдаг байсан. Энэ бүхэн нь хойч үеийнхэнд үлгэр дууриал болох ёстой. Бид нар ямар номлол сурснаа тооцохын оронд багшийн өгсөн хоолны их багыг бодож сууна гэдэг яваандаа ялзрахын шинж хэмээсэн билээ.
Хэдий хугацаанд багшийг шүтэх талаар Бодова ингэж хэлжээ:

Миний дэргэд буй шавь нарын үүрэг нэмэгддэг. Харин надаас холдохоор үүрэг нь хөнгөрдөг. Багшаас хэт холдох та нарт зохихгүй. Тиймээс хол ойроос хамаарахгүй үүргээ ухамсарладаг болтлоо суралцах хэрэгтэй.

г. Багшийг шүтэхийн ач тус
Багшийг шүтсэнээр төгс гэгээрлийн төвшинд ойртоно, агуу гэгээрэгсдийг баярлуулна. Дараа дараагийн амьдралдаа багшаас хагацахгүй, муу төрөлд төрөхгүй. Муу үйлийн үр болон сэтгэлийн гэмд хялбар дийлдэхгүй. Бодисадвагийн сургаал зааврыг зөрчихгүй, тэр бүхнийг мартахгүй учир эрхэм чанарын чуулбар бүрдэж улам бүр нэмэгдсээр хэтийн ба ойрын бүх зорилго биелэнэ. Багшийг санаа бодол болон үйл ажлаар асарч, хүндлэх зөв дадал хэвшүүлбэл өөрийн болон бусдын зорилгыг биелүүлж, билэг оюун болон буяны чуулбарыг төгс цогцлуулна.
Энэ тухай Гол модон байгуулах судар –т ингэж өгүүлдэг:

Хувьтай хөвгүүн минь, багшийг зүй зохисоор нь шүтсэн бодисадва нар муу төрөлд төрөхгүй. Багшийг санаж явдаг бодисадва нар бодисадвагийн заавар журмыг зөрчихгүй. Багшийн ивээлд орсон бодисадва нар энэ ертөнцөд бусдаас үлэмж илүү. Багшийг хүндлэн асардаг бодисадва нар бүх сургаалаа марталгүй хэрэгжүүлдэг. Багшийг чин сэтгэлээр дагадаг бодисадва нар муу үйлийн үр ба сэтгэлийн гэм |нисванис| -д тэр бүр дийлдэхгүй.

гээд цааш нь:

Хувьтай хөвгүүн минь, багшийн заасныг дагаж мөрддөг бодисадва нарт төгс гэгээрэгсэд баярладаг. Багшийн үгнээс гажилгүй амьдрагч бодисадва төгс гэгээрэлд ойртдог. Багшийн үгэнд эргэлзэхгүй бол багш улам дотносно. Багшийг мартахгүй санаж яваа бодисадва бүхний хамаг зорилго гарцаагүй биелнэ.

Мөн үүнтэй адил Тайлагдашгүй нууцын судар-т ингэж өгүүлжээ:

Хувьтай хөвгүүд, охид минь. Багшийг ихэд хүндэтгэн шүтэж, асран тойлж, тахиж зүй зохисоор нь шүт. Ингэж чадвал санаа сэтгэлд чинь зөв дадал шингэж, үйлдэл бүхэнд чинь зөв дадал хэвшинэ. Улмаар зөв үйл бүтээж, зөв дадал төлөвшиж, журмын нөхөд чинь хүндлэх болно. Буруу дадлаас салж, зөв дадалтай болсноор өөрийгөө болон бусдыг зовоохоо болино. Өөрийгөө, өрөөлийг буруу үйлээс сэрэмжлэн хамгаалснаар зүйрлэшгүй гэгээрлийн зам мөрийг төгс эзэмшиж, буруу зам мөр хөөсөн амьтанд тусалж чадна. Бодисадва багшийг ингэж шүтсэнээр эрхэм чанар бүхнийг өөртөө төгс цогцлуулдаг.

Түүнчлэн багшийг өргөмжлөн хүндэлснээр муу төрөлд амсах байсан үйлийн үр энэ насанд бие, сэтгэлийн өчүүхэн зовлон эдлэх эсвэл зүүдлэх төдийхнөөр шувтарч арилна. Мөн тоолшгүй олон гэгээрэгсдэд өргөл тахил өргөсөн буянтай харьцуулшгүй их ач тустай. Энэ тухай Кшимигарбха сударт өгүүлэхдээ:

Багшийг шүтвэл тоолшгүй олон галавт муу төрөлд төөрөх байсан үйлийн үр энэ насанд халдварт өвчин тусах, өлсөж цангах зэрэг бие, сэтгэлийн зовлон төдийхөн болж арилна. Эсвэл зэмлэл хүлээх, зүүдлэх төдийхнөөр л муу үйл барагдана. Тэр ч бүү хэл ганц өглөө багшийг хүндэлсэн буян нь зөв дадал төлөвшүүлэх хүслээр хязгааргүй олон гэгээрэгсдэд тахил өргөх эсвэл заавар журам дагасан буянаас ч хол давуу. Багшийг өргөмжлөн хүндлэх нь санаанд багтамгүй сайн талтай.

гээд цааш нь:

Гэгээрэгчийн цаглашгүй ид шид, хувилгаан чанар бүхэн үүнээс л урган гарна гэж үзэгтүн. Тиймээс багшийг Ялгуулсан Буддаг тахин шүтэж байгаа мэт асран тойлж, хүндлэх ёстой.
гэсэн байдаг.

Бас Төрөл туулсан цадиг-т өгүүлэхдээ:

Эрдэмт багштайгаа шадар байж
Эндэлгүй номыг нь дагаж гэмээнэ
Эгнэшгүй гэгээрлийн эрхэм чанар
Эрхбиш биед чинь наалдах учиртай.

Бодова хэлэхдээ:

Цоорхой тор усанд хаяхад загас орохын оронд замаг шүүрдэн төвөг уддаг. Бид үүн шиг багшийн эрхэм чанарыг шингээхгүй атлаа зарим буруу зөрүүг нь сурчихдаг. Тиймээс хааяа нэг багшид ирж очих төдийгөөр хязгаарлаж болохгүй.

д. Багшийг эс шүтэхийн гэм зэм
Багш, шавь барилдчихаад шүтэх ёсыг нь зөрчвөл энэ насандаа олон төрлийн өвчин тусаж, элдэв хорлолд өртөнө. Хойд насандаа хэмжээлшгүй их, дуусашгүй урт муу төрлийн зовлон амсах болно. Важрананийн тангарагийн тарни-д энэ тухай ингэж өгүүлжээ:

Ялж төгс гэгээрсэн Будда. Багшийгаа басамжлан доорд үзсэн бүхний гарцаагүй эдлэх үйлийн үр юу вэ?
Будда. Важрапани минь, тэнгэр болоод бусад ертөнцийнхөнч айн цочих бизээ. Асуугаагүй нь дээр байсан юм. Гэвч тэр тухай Нууцын эзэн чамд цухас дурьдъя. Зүрх зоригтнууд анхааран сонсогтун.

Дагасан багшаа бүү гутаа
Дараа нь чамайг там хүлээнэ.
Дайраад өнгөрөхгүй ээ, олон гавлаар
Тасарч амсхийхгүй үргэлжлэх цагаар
Даан ч их тарчлах болно оо.
гэсэн бол Багшийн тавин бадаг ном-д:

Ачит багшаа доромжлох аваас
Аюулт шаналан, бузрын өвчин
Адын хорлол, чөтгөрийн дайрлага
Алгасалгүй дагасаар үхүүлэх болно оо.

Эрхтэн дархтны хавчлага дарамт
Эрүү, хулгайн гэмтний халдлага
Эндэл, осол, гал түймрийн
Эргүүлгэнд  үхэж там руу одно оо.

Ачит багшийн сэтгэлийг зовоож
Амгалант царайг барайлгах аваас
Адаг доод халуун тамд
Алгасал үгүй түлэгдэх нигууртай.

Аюус гэхчлэнгийн асар зовлонт
Аймшиг төрүүлэм тамуудын ихэнхэд
Алдас хийж ачит багшийнхаа
Амирлангуйг цочоосон нүгэлтнүүд очдог.

Суут Шандэвагийн туурвисан “Хар дайсан”-ы хэцүү утгын тайлбар-т энэ талаар:

Хэлсэн сургаал нь бадагхан байлаа ч
Хэзээд түүнийг багшаар дуудагтун
Хэрвээ тэгэхгүй бол нохой болж төрнө
Хэтдээ бас яргачин төрөл ч олно.

Түүнээс гадна хөгжөөгүй байсан эрхэм чанарууд огт төлөвшихгүй, харин төлөвшсөн нь улам дордоно. Энэ  цагийн гэгээрэгсдийн бясалгал судар-т:

Хэрвээ шавь нь багшдаа хар буруу санаж, догшин ширүүн хандаж уурлабал эрхэм чанар огт төлөвшихгүй. Багшийг Ялгуулсан Буддатай адилтгаж үзэхгүй бол мөн л адил. Гурван хөлгөнийг баримтлагч, номлол заасан хуврагийг хүндлэхгүй, Будда хэмээн сэтгэж чадахгүй аваас бүрдээгүй байсан эрхэм чанарууд хөгжихгүй, төлөвшсөн сайн чанарууд нь замхарна. Багшийг хүндлэхгүй бол сэтгэлийн эрхэм чанар мөхнө.

Буруу номлогч, муу хүнтэй нөхөрлөвөл сайн чанарууд аяндаа хорогдож, бүдгэрнэ. Улмаар алдаа дутагдал нэмэгдсээр хүсэмгүй үр дагавар авчирдаг. Тиймээс эгнэгт цээрлэж яв. Гэгээн номлолыг үргэлж санахуй судар-т:

Хүсэл шунал, уур хорсол, мунхаглалын уг суурь нь муу нөхөр юм. Тэрээр хорт ургамалтай адил.

Мөн агуу нирваан судар-т бодисадва нар муу нөхрөөс эмээж яв, галзуу заан түүний дэргэд юу ч биш, галзуу заан амь бие төдийг л сүйтэгдэг бол муу нөхөр зөв бодол, ариун сэтгэлийг үгүй хийнэ. Галзуу заан махан биеийг хөнөөвч муу төрөлд аваачихгүй. Гэтэл муу нөхөр бүрдсэн буяныг сүйтгээд муу төрөлд төрүүлэх нь гарцаагүй гэсэн байдаг.
Түүнчлэн Үнэнийг өгүүлэгчийн бүлэг-т:

Муу нөхөр могой мэтээр
Мунхагийн хороор сэтгэлийг хатгахад
Ачит багшийн сургаал ерөндөгөөр
Аврах эмчилгээ хйихгүй болбоос
Уулын оргилд гаран алдаад
Унаж, нисэж үхэхтэй адил.

гэсэн байхад Нөхдийн тухай цоморлиг-т энэ тухай:

Итгэл бишрэлгүй, харамч хахир
Элдэв хов руу шөвөлзөн гүйгч
Эрдэмтэйн гэрээс цэрвэн тойрогч
Ийм нүгэлтэнтэй битгий нөхөрлө өө.

Буруу санаатантай нийлэхийн цагт
Буруугүй байлаа ч хүмүүс цэрвэнэ
“Адилхан годилууд л нийлээ биз” хэмээн
Амьтны ам чамд муруйна.

Гэмтэй амьтантай нөхөрлөж ойртвол
Гэм нүгэл нь чамд ч нялзана
Хортой будаа ганцханыг үйхэд л
Хооол чинь бүхлээрээ хор л болдог оо.

Буруу  хүнтэй нөхөрлөвөл жам ёсны болоод тогтоосон хууль цаазаас гажих алдаа дутагдал багасахын оронд харин ч шинээр нэмэгдэнэ. Гэвш Донбова:

Муу хүн сайнтай нөхөрлөвч төдийлөн сайжирдаггүй. Гэтэл шилдэг сайн нь муутай нийлбэл дорхноо адгийн нэгэн болно.
хэмээсэн.

е. Дүгнэлт

Багшийн ёог хэмээх алдарт гарын авлагыг дээр өгүүлсэн ёсоор өөриймшүүлэх нь чухал. Гэхдээ ганц нэгхэн удаа бясалгаж, судаллаа гээд хэрэг болохгүй. Үнэн голоосоо номлол эзэмшье гэвэл алдаагүй хөтлөх сайн багшийг удаан дагах шаардлага гарна. Гэтэл явцын дунд “Нэгэнт багш шавь барилдах дээрээ тулахаар бодлоосоо ухардаг” гэж Чадгавагийн хэлснийг санууштай. Өөрөөр хэлбэл багш шавь барилдах журмыг сахиагүйн улмаас өөдлөх бус бүр уруудах нь ч бий.
Багш шавь болох ёс журам нь бусдаасаа хамгийн чухал буюу хэтийн зорилго болох нирвааны үндэс болдог. Ерөнхий агуулгыг нь эрхэм зарлиг болон түүний утгын тайлбар зэргээс ишлэн авч ойлгоход дөхөмтэй болголоо. Мөн хэрэгжүүлэхэд хялбар болгох үүднээс эрхэм зарлигийн утгыг ухаарсан мэргэдийн хэлсэн үгийг нэмж шигтгэв. Өөрсдөө бусад эх бүтээлүүдийг нэмж судлаарай.
Бидний сэтгэлийн гэм хэрээс хэтэрсэн учир багш шавь барилдах ёсыг ойлгодоггүй, ойлголоо ч дагаж мөрддөггүй. Олонтаа номлол сонсдог боловч багш шавийн тогтсон журмыг зөрчих нь нэн их. Тэгсэн атлаа буруугаа ухамсарлаж, дахин алдахгүйн төлөө чармайх нь даанч цөөхөн. Тиймээс дээр өгүүлсэн ач тус ба гэм зэмийн талаар ахин дахин бод. Бас урьд төрөлдөө багш шавийн барилдлагыг  зөрчсөн гэмээ чин сэтгэлээсээ наманчил. Тэгээд дахин зөрчихгүй гэж олон удаа андгайл.
Номлолд суралцах шавьд байх ёстой чанаруудыг өөртөө хичээнгүйлэн бүрдүүл. Түүнээс гадна  шинж чанар төгс бүрдсэн багшийн тухай байн байн бод. Гэгээрэлд хүргэх багштай учрах нөхцөл болсон билэг оюуны цогц буяныг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүнийг үргэлж хүсэн залбирч бай. Тэгвэл тун удахгүй бодисадва нарын манлай болсон Садапрарудите, гэгээрлийн  багшийг уйгагүй эрэгч Судхана шиг болох нь дамжиггүй.

Saturday, April 23, 2011

ЦОГТ ШАНТИДЭВА ГЭГЭЭНИЙ ТОВЧ НАМТАР ОРШВОЙ (c.685-763)

  Итгэлт Манзушри лугаа мөн чанар ялгалгүй, их хонсим бодисадва Лодоймисадва буюу цогт Шивалха (Шантидэва) хэмээн огоот алдаршсан тэрбээр Хутагтын орны Дорждангаас баруун этгээдэд орших Юүлхор Мосан хэмээх газар эцэг Гэви Гочоо,эх Дорж налжормаан хувилгаан хэмээгдэх нэгний хөвгүүн болон мэндэлжээ. Гэви Гочоо хэмээх алдартай байсан ба зургаан сүүдэртэй байхдаа нэгэн Бүтээлчин багшид шавилан Манжушрийн бүтээлийн аргыг айлтган тарни урин залахуйд шамдаснаар өнө удалгүй Манжушри бурхны нигурыг болгоон, номын увдис олныг хүртжээ.

Хаан эцэг нь таалал төгсөхүйд албат иргэд нь түүнийг хааны ширээг залгамжлахыг хүсэн соёрхол талбихуйд олон төрөлдөө бодисадын явдалд суралцан дадаж туйлд хүрсний дээр орчлонгийн хотол чуулганаа шуналгүй нэгэн хэдий ч нутаг орны албат иргэдийн сэтгэлийг хангахын тулд зөвшөөн болгоожээ. Маргааш ширээнд суухын урьд шөнө зүүднээ түүний суух суудлын дээр Манжушри суугаад:
"Хүү минь энэ чинь миний суудал. Би чиний буяны садан багш мөн. Чи бид хоёр нэгэн суудал дээр суух нь огт зохисгүй" хэмээн айлдсан ба Дара эх өөрийн нь ээжийн адил
дүрээр залран буцалсан халуун ус толгой руу нь юүлэхэд хөвгүүн юунд чингэхийг асууваас, Дара эх "Хаан төр болвоос тамын халуун усан барагдашгүй мөн тул чамд авшиг хүртээж буй мөн" хэмээхүйд, хаан төрийг барьж болохгүйг болгоогоод тэр шөнөө өөр зүгт оргон зайлжээ. Чингээд хорин нэг хоног дээрээ нэгэн модны дэргэдэх булгаас ус
уухаар очихуйд гэнэт дүүрэн устай бумба барьсан нэгэн бүсгүй хүрч ирээд юу хийж байгааг асуухад ус уух гэж байгаагаа хэлж гэнэ. Бүсгүй энэ усыг ууж болохгүйг хэлээд
бумбатай уснаасаа өгөөд ойн гүнд суугаа нэгэн егүзэрт хүргэж өгчээ. Түүнээс их хөлгөний олон ном увдис хүртэн бясалгаснаар "өөрөөс илүү бусдыг энхрийлэх бодийн сэтгэл"
завсаргүйгээр сэтгэлд төрсөн бөлгөө. Басхүү тогтоол, самбагаа, самади тэргүүтэн онолын эрдэм хэмжээлшгүйг эрхшээжээ.

Егүүзэр тэр нь Манжушри бурхан, эмэгтэй нь Дара эх байсан бөгөөд тэр хоёр үргэлж дэгтрэн дэмжиж хэзээ хүссэн цагт нь нигур болгоодог ажээ. Тэгээд амьтны тус
зохихоор зүүн зүгт залран, тэрсүүд нэгэн лүгээ тэмцэн зохиож, рид хувилгаанаар номхотгон амгалан дор байгуулжээ. Чингээд бурханы шашинд хэрхэн тус болох
Хэмээн болгоон, хаан Дүгжин хэмээхийг номхотговоос л олон амьтан хийгээд шашинд тус болохыг болгоогоод, Жагарын зүүн зүгт заларчээ. Тэр цагт Жагарын зүүн зүгийн
их хаан Сэнгэ-Ава хэмээх умрын Балба орноос Дорнын Далай хүртэлх газар орныг эрхшээлдээ оруулсан нэгэн байсан бөгөөд Гэгээн бээр хаан Дүгжинг номхотгохын тулд хааны албатын дунд орж урлахуйн ухааны эрдмийг дэлгэрүүлэн зохиожээ. Нэгэн удаа энэ нутгийн тэрсүүд хүмүүс цуглан хааны эд баялгийг дээрэмдэхээр завдаж буйг мэдээд хааныг хамгаалахаар ам авчээ. Тэрбээр өөрийн биендээ ядам бурхны мутрын тэмдэг болох нэгэн модон сэлмийг хадгалж явдаг агаад түшмэл нар түүнийг нь үзээд хаандаа модон сэлэмнээс өөр байлдах юмгүй байж дамшиглав хэмээн айлтгахад, хаан уурсан сэлмээ үзүүлэхийг шаардтал, хэрвээ гаргавал бурхан хилэгнэнэ гэжээ. Хаан бүр гайхаж хилэгнэх ч гайгүй үзэх чухал гэж гэнэ. Тэгвэл та нэг нүдээ аньж бай гээд сэлмээ гаргатал түүний гэрэлд хааны нэг нүд сохорчээ. Хаан түргэнээ хүлцэл өчиж чухаг дээд гуравт аврал одуулан их буян үйлджээ. Түүнээс хойш хаан төрийг номт ёсоор тэтгэх болоод номын суурь хорин зүйлийг тогтоохоор зарлиг буулгажээ. Чингээд гэгээн бээр Налиндрын хийдэд морилжээ.

Бандида Жалбилха багшаас сахил хүртэн гурван аймаг савын номонд суралцан мэргэдийн туйлд хүрчээ. Ялангуяа Манжушри бурхнаас ном эрдэм шууд сонсон судар тарни увдис олныг хүртжээ. Тэнд байхдаа олон бандида нартай хамт суун, гадна дотны алгасрал бүхнийг орхин дотроо номоо болгоон нэгэн үзүүрт сэтгэлээр шамдан өндөр онол эрдмийг олжээ. Тэрбээр "Хотол суртгаалын хураангуй", " Хотол судрын хураангуй " тэргүүтэн бодисадын агуу явдлыг заасан шастирыг туурвижээ. Өөрийн болоод бусдын урьд хойд зуун төрлийг мэддэг, илт мэдэл хийгээд рид хувилгаанаар газар оронд торолтгүй зорчих тэргүүтэн дотроос боди мөрийн зэргийн олон эрдмийг эрхшээсэн боловч, гадна талын явдал нь үргэлжид идээнийг идэх, өдөр шөнөгүй хэвтэх, өтгөн шингэн мөр үзэхээс өөр сонсох бясалгахын алиныг эс үйлдэх тул "Бисүгаа" буюу "Гурван хур мэдэлтэн" хэмээн алдаршжээ. Тэр цагт илт мэдэлгүй хуврагуудаас хуврагийн үйл болвоос гурван хүрдний үйлд хичээх мөн атал, Бисүгаа энэ мэтээр амьтны сүжгийн идээг идэх нь зохисгүй хэмээгээд хуврагийн хүрээнээс хөөх нь зүйтэй хэмээлджээ. Чингэхдээ хааны хөвгүүн учраас ширүүлэн хөөж болохгүй учир судар уншуулахаар болгоод уншиж эс чадваас шалтаглахаар зөвшилцжээ. Чингэхэд Гэгээн бээр би яаж чадна вэ хэмээн цааргалахад, дахин дахин шаардаж өндөр суудал засан судар уншуулах болжээ. Чингээд тэд Налиндрийн хуврагуудын дунд өндөр ширээ засаад ширээн дээр гарахаа ч мэдэхгүй цаадах чинь хэмээлдэж байтал, Гэгээн rap дарах төдийд нөгөө өндөр ширээ намсан ирсэнд бүгд гайхжээ. Чингээд ширээний дээр залраад "Урьд гарсан номыг унших уу, урьд эс гарсныг унших уу" хэмээхэд, бүгдээр тарыг нь танихаар урьд уншаагүйг хэмээлдэхүйд, Гэгээн бээр:

Аяа, номын лагшинг эрхшээгч амгалан ажрагсад ба хөвгүүн сэлт
Алин мөргөвөөс зохистой бүхнээ бишрэн сөгдөөд
Амгалан ажрагсдын хөвгүүний явдалд суралцах товчоог
Авралт эш зарлиг ёсоор товчлон хурааж өгүүлсүгэй (1.1) хэмээхээс эхлэн:
Алин бодитой болоод бодигүй бүхэн
Ажиглах ухааны орноо үл орших болюу (9.34)

хэмээх хүртэл айлдаад, дүр нь үзэгдэхгүй болон эгшиг нь дуулдсаар нисэн одохуйд, тогтоолыг олсон бандида нар үлдсэн зарлигийг ухаандаа тогтоож авсан гэдэг. Тэндээс Диланга нутагт багтдаг Галинга хэмээх балгадад залрахуйд гурван бандида очиж заллага айлтгасан хэдий ч Гэгээн эс зөвшөөрөн "Хотол судрын хураангуй","Хотол суртгаалын хураангуй" хэмээх ном миний сууж байсан байшингийн тотгоны завсарт бандидын нарийн үсгээр бичсэн буй гэж айлджээ. Гэгээн Балжирэ хэмээх газар заларч байхдаа Тэрсүүдийн багш Шадгар хэмээгч огторгуйд Шиварийн хот мандал зурсныг их салхи гарган үлээж, тэрсүүдийн багш тэдгээрийг далайн чинадад хийсгэсэн зэрэг рид хувилгааныг үзүүлэх зэргээр тэрсүүдийг буцаан дээдийн номын ёсыг дэлгэрүүлэн зохиосоор зуун насны сүүдэр зооглосон гэдэг. Шивалха гэгээн нь эрхэм зарлиг бүгдийн тааллыг төгс гүйцэд ухаарсан бөгөөд өөрөөс илүү бусдыг энхрийлэх их нигүүлсэхүй сэтгэл төгөлдөр агаад зөвхөн өөрийн тусыг хэзээ ч үл хайхран, бусдын сайн сайхан тус амгаланг үргэлжид туурвигч, ялангуяа ханьцашгүй егүзэрийн машид цацралгүй явдлын үүднээс их хөлгөний мөрийг төгс зохиогч ямагт болой.


Өлзий хутаг орших болтугай.

Wednesday, March 16, 2011

Venerable Lama Thubten Zopa Rinpoche

Venerable Lama Thubten Zopa Rinpoche

—Spiritual Director of the FPMT


 
Rinpoche met His Holiness in Deer Park, USA. July 2008.
Photographer Ven Roger Kunsang
In Buddhism, we are not particularly interested in the quest for intellectual knowledge alone. We are much more interested in understanding what's happening here and now, in comprehending our present experience, what we are at this very moment, our fundamental nature.
–Lama Zopa Rinpoche
Lama Zopa Rinpoche was born in 1946 in Thami, in the Mount Everest region of Nepal, not far from the Lawudo cave where his predecessor had meditated for the last 20 years of his life. Lama Zopa Rinpoche is now the Spiritual Director of the Foundation for the Preservation of the Mahayana Tradition and oversees all of its activities.

 
Lama Zopa Rinpoche in LawudoHis Holiness the Dalai lama and Lama Zopa RinpocheLama Thubten Zopa Rinpoche was born in 1946 in the village of Thami in the Solo Khumbu region of Nepal near Mount Everest.
While still a young boy, Zopa Rinpoche was taken on his uncle's back for a pilgrimage to Tibet. When he arrived north of Sikkim at the Dung-kar Monastery of Domo Geshe Rinpoche, he startled his uncle by declaring that he had no intention of returning home with him. Rather, he wanted to stay at this monastery and devote his life to studying and practising the dharma.
From that time onwards his diet was kept free of those foods considered unclean. His education would have continued at Sera Je in Lhasa, but these plans were also interrupted in 1959. Eventually he found his way to Baduar where he first became the disciple of Geshe Rabten and then of Lama Yeshe . Lama Yeshe and Zopa Rinpoche's contact with Westerners began in 1965 while they were visiting the Ghoom Monastery in Darjeeling.
Venerable Lama Thubten Zopa RinpocheIn 1967 the two lamas left India, not for Ceylon as originally planned, but for Nepal. After a few years, they were able to purchase land at the top of a nearby hill called Kopan. There they founded the Nepal Mahayana Gompa Center in 1969. The main building was constructed in 1971-2, funded almost exclusively by the lamas' increasing number of Western disciples. When the first meditation course was given there in 1971, it was attended by about twenty students. By the time of the seventh course, held in the autumn of 1974, interest was so great that attendance had to be restricted to 200 meditators, the limit of the local facilities. In December of 1973 Kopan became the home of the International Mahayana Institute, an organisation composed of Western monks and nuns.
In 1972 they purchased land in Dharamsala, the North Indian hill station that for many years has been the headquarters of His Holiness the Dalai Lama, and since 1971 the site of the Library of Tibetan Works and Archives. In a house formerly belonging to Kyabje Trijang Rinpoche, they established Tushita Retreat Center.
After the passing away of Lama Yeshe in 1984, Lama Thubten Zopa Rinpoche became the spiritual leader of the FPMT, a sizeable Buddhist organisation with over 100 centers world-wide.
Venerable Rilbur Rinpoche is known to have described Lama Zopa Rinpoche as, 'one of the hardest working tulkus (recognised reincarnations of teachers) I know'.
"Real peace and happiness has to come from the heart, from within.
So therefore, to eliminate wars and destroying each other,
to eliminate famine, disease and earthquakes,
and to eliminate all other disasters an unfavourable experiences,
all this can be stopped by having loving kindness toward each other.
From having a good heart with loving kindness, negative action cannot arise."

Lama Thubten Zopa Rinpoche


Venerable Lama Thubten Zopa Rinpoche
Spiritual Director of FPMT
Lama Zopa Rinpoche, FPMT's spiritual director, is the reincarnation of the Sherpa Nyingma yogi Kunsang Yeshe, the Lawudo Lama. Rinpoche was born in 1946 in Thami, not far from the cave Lawudo, in the Mount Everest region of Nepal, where his predecessor meditated for the last twenty years of his life. From time to time whilst giving teachings at various centers around the world, Rinpoche would tell stories of his childhood: in Thami, then in Tibet, where he went when he was ten, and finally India, where he first met Lama Thubten Yeshe, with whom he would remain as heart disciple until Lama passed a way in 1984.
Venerable Lama Thubten Zopa Rinpoche's Website